Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзсан юм. Эдгээр хүмүүс нь сонгуулийн кампанит ажлын үеэр түүнийг идэвхитэй дэмжиж байсан юм гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Эрэг боолтыг чангалах” гэгчээс болж улс оронд эсэргүүцлийн идэвхижилт буурч байгаа гэдэгтэй ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин санал нэг байна. Бүх дэлхийд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр эсэргүүцлийн ажиллагаа идэвхиждэг гэж тэр үзэж байна. Төрийн Думын сонгууль болон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс оронд эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхижсэн гэдгийг Путин санууллаа. “ОХУ-ын иргэн хэн боловч өөрийнхөөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ төлөө хууль ёсны аргаар тэмцэх эрхтэй гэж би үзэж байна гэж” Путин нэмж хэлсэн байна.

Оросуудын ихэнх нь сайн сайхан өөрчлөлтийг хүсэж байна, гэхдээ хувьсгалыг хэн ч хүсэхгүй байна гэж тэр үзэж байна. Авилгалтай тэмцэх тухай ярихдаа Путин ОУ-д зөвхөн төрийн дээд түвшинд тэмцээд зогсохгүй нийгмийн хүрээнд ч тэмцэнэ гэж тэмдэглэсэн байна. Зах зээлийн шаардлагаар шилжилтийн үе нь бүрэлдээгүй учраас авилгалтай хийх тэмцэл хүндрэлтэй байна гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. Авилгалыг ор үндэсгүй болгох нэг гол зүйл бол шийтгэлийг зайлшгүй болгох явдал юм. Авилгал хээл хахуулийн хэргийг мөрдөн байцаахдаа маш хянуур ажиллах шардлагатай, ямар нэгэн батлах баримтгүйгээр яаран шийдвэр гаргавал Орос улс 1937 онд эргэн орно гэж Путин үзэж байна. Хууль сахиулах байгууллагууд зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж тэр нэмж хэллээ.

Гадаадын түншүүдийнхээ ашиг сонирхолтой нийцүүлэн үндэсний ашиг сонирхолоо хамгаалах нөхцөлд Орос улс орчин цагын геополитикийн системд өөрийн байр сууриа эзлэх ёстой. Дэлхий дахин нэг туйлтай болж байна гэсэн үзэл бодолтой тэрээр санал нийлэхгүй байна. “Энэ бол шал худлаа зүйл харин ч дэлхий олон туйлтай болж улам бэхжиж байгаа гэдэгт” ерөнхийлөгч итгэлтэй байна. Ийм нөхцөлд ихэнх хүмүүс ОУ-д дарамт үзүүлэхийг оролддог гэж тэр үзэж байна. “Дэлхийн эдийн засгийн өөр бүтэц үүсэж байна. Шинэ, шинэ тэргүүлэгч орнууд гарч ирж байна, тэр дундаа БРИКС-ийн орнууд гэж” Путин хэлсэн байна.