Гадаадын түншүүдийнхээ ашиг сонирхолтой нийцүүлэн үндэсний ашиг сонирхолоо хамгаалах нөхцөлд ОУ орчин цагын геополитикийн системд өөрийн байр сууриа эзлэх ёстой. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзахдаа ингэж мэдэгдлээ. Дэлхий дахин нэг туйлтай болж байна гэсэн үзэл бодолтой тэрээр санал нийлэхгүй байна. “Энэ бол шал худлаа зүйл харин ч дэлхий олон туйлтай болж улам бэхжиж байгаа гэдэгт” ерөнхийлөгч итгэлтэй байна. Ийм нөхцөлд ихэнх хүмүүс ОУ-д дарамт үзүүлэхийг оролддог гэж тэр үзэж байна. “Дэлхийн эдийн засгийн өөр бүтэц үүсэж байна. Шинэ, шинэ тэргүүлэгч орнууд гарч ирж байна, тэр дундаа БРИКС-ийн орнууд гэж” Путин хэлсэн байна. “Бид хэн нэгний ашиг сонирхолыг хөсөрдүүлэн өөрийн ашиг сонирхолыг тулган шаардна гэсэн үг биш, ер нь Орос улсгүйгээр олон зүйлийг шийдвэрлэж болохгүй, энэ нь зарим нэг улсын эгдүүг хүргэж байгаа бололтой” гэж тэр тайлбарласан байна.