Манай оронд авилгалын эсрэг авч байгаа арга хэмжээ нь кампанит ажил биш, ер нь зөвхөн дээд түвшинд ч биш гудамжинд ч тэмцэл явуулах шаардлагатай гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Өнөөдөр итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзахдаа тэрээр ингэж мэдэгдсэн байна. Зах зээлийн шаардлагаар шилжилтийн үе нь бүрэлдээгүй учраас авилгалтай хийх тэмцэл хүндрэлтэй байна гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. Авилгалыг ор үндэсгүй болгох нэг гол зүйл бол шийтгэлийг зайлшгүй болгох явдал юм. Авилгал хээл хахуулийн хэргийг мөрдөн байцаахдаа маш хянуур ажиллах шардлагатай, ямар нэгэн батлах баримтгүйгээр яаран шийдвэр гаргавал ОУ 1937 онд эргэн орно гэж Путин үзэж байна. Хууль сахиулах байгууллагууд зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж тэр нэмж хэллээ. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзсан юм. Эдгээр хүмүүс нь сонгуулийн кампанит ажлын үеэр түүнийг идэвхитэй дэмжиж байсан юм гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Одоогийн уулзалт Путиний ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш анхных нь юм. Иймэрхүү уулзалтууд цаашид байнга болох юм. Энэ хэлбэр нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бүх хугацааны туршид нийгэмтэй эргэн холбогдох байнгын суваг маягаар ажиллах юм. Итгэмжлэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад манай орны янз бүрийн бүс нутгаас ирсэн 550 хүн багтдаг юм.