“Тав дахь үеийн” удирдлагуудын бодлогын шинэ зүйлүүдийг харж болно гэж үзэж байгаа гадаадын шинжээчид ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргын анхны хэлсэн үгийг анхааралтай задлан шинжилж байна. Бээжин дэх Үндэсний музейд нээгдсэн үзэсгэлэнг үзэх үеэрээ ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлэхдээ “хятад үндэстэнг сэргээхийг” уриалсан байна.

Өөрийнхөө төрийн эрхийг бэхжүүлэх зорилгыг өмнөө тавьсан хятадын удирдагчид уламжлал ёсоор түүхэнд ханддаг юм гэж МУИС-ийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев “ОДХ” радиод мэдэгдлээ.

1949 оны хавар Мао Цзэдун тэргүүтэй намын удирдлагууд Бээжинд шилжихээс өмнө байрлаж байсан Хэбэй мужийн Сибайпо тосгонд Ху Зиньтао арван жилийн өмнө ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныхоо дараа шууд очиж байсан юм. Си Зиньпин мөн л адилхан замаар замнаж байгаа мэт эхлээд харагдаж байгаа юм. Гэхдээ Үндсний музейд нээгдсэн “Сэргэн мандалтын зам” үзэсгэлэнг үзсний дараа түүний хэлсэн үг асуудлыг арай л өөр байдлаар тавилаа.

Түүний өмнөх удирдагч Сибайпод очихдоо хувьсгалт, коммунист өнгөрсөн үедээ ихээхэн анхааарал хандуулсан юм. Харин Си Зиньпиний хэлсэн үгэнд урьдын дадал болсон улс төрийн тэмдэглэгээ байсангүй. 1840-1842 онуудын мансууруулах бодисны анхны дайнаас авхуулаад өнөөдрийг хүрсэн Хятад улсын замыг харуулсан үзэсгэлэнг үзснийхээ дараа Си Зиньпин хөгжлийн социалист ирээдүйн тухай биш “хятад мөрөөдлийн” тухай ярьсан байна.

Хэлсэн үгийг хархад цаасан дээр бичсэн биш бараг л өөрийнх нь хувийн үг гэж хэлж болохоор байна. Си Зиньпин өөрийн хэлсэн үгээ олон нийтийн дунд ихээхэн түгсэн Хятад улс хангалттай доромжлууллаа одоо агуу их гүрэн улс гэсэн нэр төрийн төлөө итгэлтэй урагшилж байна гэсэн сэдэв дээр тулгуурласан байна.

Си Зиньпин хятадын өнөөгийн зорилгыг “хоцрогсодыг цохино, зөвхөн ургашлан хөгжиж байж л өөрийгөө харуулж чадна” гэж тодорхойллоо. “Хүн бүрийн хувь заяа, ирээдүй улс орны болон үндэстний хувь заяа, ирээдүйтэй шууд холбоотой. Улс орон үндэстэн сайн байвал бүгдээрээ сайн байна гэсэн үг” гэж Си Зиньпин онцлон тэмлдэглэсэн байна.

Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгнээс харахад хятад мөрөөдөл гэгч хамт олны үнэ цэнэт зүйл, бүх үндэстний ашиг сонирхол дээр бий болох ёстой юм байна. Си Зиньпины хэлсэн үгнээс нийгмийн тогтвортой байдлын асуудалд удирдлагууд нь нилээд түгшиж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна гэж МУИС-ийн дэргэдэх Ази,Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев “ОДХ” радиод мэдэгдлээ.

Одоохондоо шилжилтийн үеийн тухай яригдаж байна. Ер нь ирэх жилийн 3-р сар хүртэл удирдагчид төр засгийг нягтруулах, дээдсүүдийг нягтруулах, өөрсдийнхөө эргэн тойронд үндсэн бүлэглэлүүдийг нэгтгэх зэрэг гол зорилтуудыг эхний ээлжинд шийдвэрлэх ёстой юм. Энэ үе бол хуваагдах биш эвлэлдэн нэгдэх үе юм гэж тэр ярилаа.

Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид ирэх жилийн 3-р сард болох чуулганы үеэр төрийн удирдагчдын сэлгээ болох юм. Тэр үед л Си Зиньпин болон түүний баг өөрсдийнхөө бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхой зарлах байх. Харин одоо гадаадын зарим нэг шинжээчид Си Зиньпиний эхний алхам нь үндсэрхэг хандлагатай гэж үнэлэж байна. Үндсэрхэг үзэл рүү бага зэрэг хэлбийж байгаа нь гадаад дотоод бодлогодоо консерватизмыг бэхжүүлнэ гэсэн үг биш гэж зарим шинжээчид үзэж байна.

Шинэ удирдлагуудын хувьд хямралын үед төр засгаа бэхжүүлэх нь гол зорилт гэдгийг харуулах нь чухал байгаа гэж МУИС-ийн дэргэдэх Ази,Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев үзэж байна. “Хятад үндэстний сэргэн мандалт” гэдэг нэр хүнтэй сэдвийг өөрийн хэлсэн үгэндээ ашиглахдаа ч Си Зиньпин дээрхийг л нотлохыг ородсон юм 1978 оны 12-р сард болсон ХКН-ын ТХ-ны 11-р чуулганы 3-р бүгд хуралдаан дээр Дэн Сяопины үг хэлж байгаа хөрөг зургийн өмнө Си Зиньпин зогсож байгаад үгээ хэлсэн нь учиртай юм. Яг энэ үеэс л шинэчлэл, нээлттэй ил тод байдал эхтэй билээ.

Тухайн үедээ шинэчлэлийн бааз суурь болсон Хятадын өмнөд нутаг руу Си Зиньпин эхлээд аяласан нь консерватив эргэлт болохгүй гэдгийг харуулж байна. Эдийн засаг дахь өөрчлөлт шинэчлэлт цаашид үргэлжлэх болно. Шинэ удирдлага авилга, хээл хахуултай шийдвэртэй тэмцэнэ гэдгээ харуулаад байна. Их хурлын дараа бүс нутгийн хэдэн арван түшмэдүүд авилгалын эсрэг мөрдөн байцаах газрын анхаарлын төвд ороод байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосны дараа ч Си Зиньпин улс төрийн шинэчлэл, ардчилалын талаар нэг ч үг цухуйлгаагүй байна. Тэгэхлээр тэр одоохондоо энэ хүрээнд өөрийн залгамжлагчдын нэгэн адил консерватив байдалтай байгаа бололтой.