2012 оны дэлхийн нэр хүндтэй Нобелийн шагнал гардуулах ёслол нь шуугиан тарьлаа. Уг шагналыг “Европыг нэгтгэхэд болон уг тивийг дайны тивээс энхийн тив болгон хувиргахад хийсэн ажлынхаа төлөө” Европын Холбоон хүртжээ. Үүнд шинжээчид алмайрцгаав.

Альфред Нобель жил бүр энэхүү шагналыг дэлхий дахины “ олон үндэстэнүүдийг нэгтгэх, боолчлолыг устгах, армийн тоо хэмжээг хорогдуулах болон энхийн гэрээ хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхэд хамгийн их хувь нэмрээ оруулсан “ хүнд олгож байхаар гэрээсэлсэн. ЕХны энэхүү агуулгад нийцэхгүй байна. “Нүүрс, гангийн холбооноос" бий болсон энэхүү байгууллага нь жижигхэн бүлэг орнуудын эдийн засгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан.

Харин цэргийн ажиллагааны хувьд гэвэл, огтон ч даян дэлхийг хамгаалах гээгүй. ЕХ-ны гишүүн орнууд эдгээр црэгийн ажиллагаанд идэвхитэй оролцдог тухай оросын “Иргэний нийгэмлэг” хорооны тэргүүн Светлана Ганнушкина ийн ярьж байна. Би бусад орнуудын дотоод хэрэгт хүч түрэмгийлэн орж байгаагийн эсрэг байдаг. Гэтэл ийм явдлууд нь бид бүхний нүдэн дээр Афганистан, Ирак, Ливи болон Югославт болж өнгөрсөн. Тиймээс ЕХ нь энх тайвны төлөө тэмцэгч гэж би л лав хэлж чадахгүй. Тухайн тохиолдолд дэлхийн болон ардчиллын үнэт зүйлсүүд дээр улстөрийн сонирхол давамгайлсан байна.

2012 онд Нобелийн шагнал хүртсэн бусад салбаруудын амжилт дэвшилүүдийг дэндүү зөнч, ирээдүйг харсан гэж үзэж байна. Физик, хими, ангаах ухааны судлагаа шинжилгээний бүтээлүүд нь онолын үүднээс төдийгүй, бодит практик дээр амьдралыг өөрчилж болох юм. Энэ утгаараа Нобелийн шагнал нь дэлхий дахины эгдүүцлийг хүргэж, алхам хойшилсон мэт санагдаж байна.

Саяхны нэгэн жишээ байна, АНУ- ын ерөнхийлөгч Барак Обамад 2009 онд Нобелийн шагналыг “ Олон улсын дипломат алба болон ард түмнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гарамгай зүтгэл гаргасны төлөө” гардуулж байсан. Эдгээр “гарамгай зүтгэл “ гаргасныг нь бид одоо янз бзрийн тивээс ажиглаж байна.