Гадаадын авто машины томоохон нэгдлүүд оросын авто машины аж үйлдвэрт оруулах хөрөнгөө нэмэгдүүлж байна. Жишээ нь, “Фольксваген” нэгдлийн хөрнгө оруулалтын хэмжээ тэрбум еврогоос даваад байна. Германын энэ нэгдэл ойрын гурван жилд ОУ-ын нутаг дэвсгэр дээрх авто машины үйлдвэрлэлд оруулах хөрөнгөө дээрх хэмжээгээр нэмэгдүүлхээр төлөвлөөд байна. “Фольксваген” нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Михаэль Махт ингэж мэдэгдсэн байна.

Оросын Калуга хотод ажиллаж байгаа германын энэ компанийн угсрах үйлдвэр 500 мянга дахь машины үйлвэрлэн гаргасан байна. “Фольксваген” нэгдэл Доод Новогород хотод оросын ГАЗ бүлэгтэй хамтран хөнгөн тэрэгний үлйдвэрлэлээ эхлээд байна. ОУ-д нээх шинэ үйлдвэрлэлдээ “Рено-Ниссан” эвсэл 750 сая доллар оруулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна францын “Рено” үйлдвэр Москва дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Швед улсуудын компаниуд ОУ-д өөрийн гэсэн угсрах үйлдвэрүүдтэй юм. Эдгээр нь нээгдэж байгаа тэр бүс нутагтаа асар их хувь нэмэр оруулж байгаа юм. Шинэ заводууд нь ажлын шинэ байр бий болгоод зогсохгүй татварыг нэмэгдүүлж байгаа юм.

Манай улсад аж үйлдвэрийн угсралт явуулах нөхцлийг чангаруулсан ч гэлээ дэлхийн авто машины үйлдвэрийн аврагууд ОУ-ын нутаг дэвсгэр дээр явуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байна. Эдгээр компаниуд асар их ашиг олно гэж тооцоолж байгаа юм. Тэгэхлээр хөрөнгө оруулалтын нөхцөл тэдэнд тохирч байна гэсэн үг гэж бие даасан шинжээч Андрей Осипов үзэж байна.

Хөрөнгө оруулалтын уур амьсгал бүхэлдээ гадаадын авто машин үйлдвэрлэгчдэд таалагдаж байгаа гэж хэлж болохгүй юм. Тэд дэлхийн хандлагаас ангид байх аргагүй юм. Орос, Хятад улсууд өнөөдөр хамгийн хурдан хөгжиж байгаа зах зээл учир энэ нь дэлхийн хандлага гэж хэлж болно. Европт худалдаалсан машины тоо хэмжээг аваад үзье л дээ. Ихэнх улсуудад уналт ажиглагдаж байна. Өсөлтийн дараа дараачийн асар их нөөц бололцоотой улсууд руу л хөрөнгө оруулалт урсана шүү дээ гэж тэр ярилаа.

ОУ-д хөнгөн тэрэг худалдаалсан хэмжээний эцсийн тоо баримт одоохондоо байхгүй байна. Худалдаагаараа ОУ европт Герман улсын дараа 2-т бүр нэгдүгээр байранд ч орж мэднэ гэж шинжээчид таамаглаж байгаа гэж авто машины шинжээч Антон Максимов үзэж байна.

Хуладаагаа бид германыг гүйцэх нь юу л бол харин Европт 2-р байранд орох нь тодорхой байх. Энэ жил манай улсын эдийн засаг өссөн, ийм учраас банкууд зээлийн хүүгээ багсгасан ба зээлийг дуртайяа өгч байгаа юм. Мэдээж хэрэг үүнээс үүдээд худалдааны хэмжээ өсөж байгаа юм гэж тэр ярилаа.

Гадаадын авто машины нэгдлүүд оросын зах зээл дээр оролцоогоо нэмэгдүүлхийг зорьж байна. Хэрвээ Европын эдийн засгийн хямралын үзэгдлийг санавал энэ нь нэг их гайхаад байх зүйл биш юм. “Фольксваген” нэгдэл гэхэд л Калуга мужид шинэ үйлдвэр барих газраа аль хэдийнээ сонгоод байна. Иймэрхүү төлөвлөгөө бусад компаниуд ч байгаа нь ойлгомжтой.