Оросын археологчид Монгол улсын Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнуудыг шинжлэн судлах ажлаа дуусгав. МЭӨ 200 жилээс эхлэн бараг дөрвөн зуу орчим жил хүннүчүүд монголын тал болон сибирьт нутаглаж байжээ.

Малтмалууд болон булшнуудын шинжилгээ судалгааны уг ажил нь Улаанбаатараас хойш 1З0 км зайд Сэлэнгэ мөрний хөндийд 7 жил үргэлжилжээ.

Олон тооны олдворууд болон тэднийг шинжлэх үед авсан мэдээллүүд нь Хүннүгийн гүрний тухай асар их мэдлэг олгосон. Үхэлтэй холбоотой мэдээллүүд нь тухайн хүний амьдралын тухай өгүүлж байдаг, үүний нэг жишээ бол булш бунхан байдаг гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Академийн Археологи, угсаатны зүйлийн хүрээлэнгийн доктор, орос-монголын судалгааны оросын талын тэргүүн профессор Наталья Полосьмак ийн ярьж байна.

Ноён уулын булшны бунханууд нь хүннүгийн үеийн ер бусын үзэгдэл. Тэдгээрт жирийн булш гэж үгүй. Тэнд хүннүгийн язгууртнуудыг оршуулж байжээ.Тэндээс олдсон бүх олдворууд нь харийнх байв. Олдворуудын ихэнхи нь хятадын эд зүйлүүд байсан хийгээд тэдгээр нь их нүнжигтэй үнэ цэнэтэй, жишээ нь, морь, тэрэгний алтадсан тоноглолууд; мөнгөн даруулгууд, лакан сав суулганууд байв. Хятадууд өөрийн хилийн амгалан тайван байдалыг энэхүү албан татвараар төлж байжээ. Харин хүннүгийн дээдсүүд эдгээр хишгийг хуримтлалгүй тал нутгаар тараадаг байв. Хүннүгийн язгууртнуудын эрх дарх үүн дээр тогтож байв. Тэд өөрсдийн албатнууддаа хятадын барааг тарааж, ингэснээрээ дан ганцаар хятадын барааны хэрэглэгч байв.

Бунхануудад бас ертөнцийн нөгөө талын, Өрнөдийн олдворууд ч бий. Жишээ нь, ноосон хатгамалтай даавуу юм уу, аль эсвэл эртний грекийн утга агуулгатай даруулгууд байв. Эртний грекийн болон эртний европын эд зүйлүүд нь Хүннү рүү торгоны замаар очжээ. Худалдаачид тэдгээрийг хятадын торгоор сольж авч байхад, нүүдэлчид замд нь тэдний жингүүдийг дээрэмдэж байв. Нүүдэлчид бусдыг дээрэмдэж амьдарч байсан нь түүхэнд цорын ганц тохиолдол биш, жишээ нь, түрэг улсын гол оршин тогтнож байсан нь торго, гэтэл тэд өөрсдөө үйлдвэрлэдэггүйг гэхдээ бусдын барааг завшин, түүнийгээ өөрсдийн албатнууддаа тарааж байжээ.

Хүннүчүүд бусдын эд зүйлсийг завшиж амьдарч байсан төдийгүй, ихэнхи тохиолдолд бусдын хүчинд амьдарч байв. Эрдэмтдийн ярьж байгаагаар, энд оршуулсан хүмүүсийн олонхи нь хятадын цэргийн дарга болон хил давж ирсэн түшмэдүүд байх аж. Тэд хүннүгийн талд сайн дураар орж, төр улсад зүтгэж байжээ. Ноён уулын булшнууд нь хятадын өөрсдийнх нь гараар хийгдсэн гэж Наталья Полосьмак ярьж байна. Гэтэл хүннүчүүд ийм зүйлүүдийг хийдэггүй байв.

Оршуулгын байгууламжууд нь их гүнзгий, олон шаттай, урт хоолойтой. Үүнийг урчууд хийж байсан. Булшнууд нь Хятадын Хан үеийн оршуулгыг хуулбарласан. Нүхнүүд төдийгүй хайрцагуудыг хятадын дэг жаягаар хийгдсэн байдаг. Тэр ч байтугай булшнуудын ёроолд болон зарим эд зүйлүүдэд мөнгөн усны улс мөр бид олсон. Хан үеийн Хятадад цогцсыг мөнхжүүлэх үүднээс мөнгөн усаар битүүмжилдэг байжээ.

Чухамдаа эртний ард түмнүүд нь эдгээр тоймгүй олон бунхнуудын эрдэнэсийг хадгалж чадсан нь, тэр үед бунханыг шавар болон нүүрсээр хоёр дахин түрхэж байсны улмаас энэ юм. Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй учир, тэр үед шарилд хийж байсан бүх эд юмыг хадгалан үлдэжээ.Хоёр мянган жилийн дараа бидний үетэй золгосон хүннүгийн үеийн ямарч бунхануудад органик материалаар хийсэн нэг ч эд зүйл хараахан олдоогүй байна.Тэдгээрийн дунд хятадын эзэн хааны ордны дэргэдэх урчуудын хүннүгийн цэргийн дарга нар болох шаньюнуудад бэлэглэж байсан маш ховор торгонууд байна.

Тэгвэл хүннүчүүдийн өөрсдийн соёл хаана байна, тэдний амьддаа хэрэглэж байсан болон нас барснаас нь хойш олдсон эд зүйлүүд өөр соёл иргэншилд харъялагдах болж байна уу? Хүннүчүүд өөрсдөөсөө хойш материаллаг ямар зүйлүүдийг үлдээсэн байж болох вэ гэх асуултуудын хариултыг эхнээсээ алдаатай тайлбарлаж байсан гэж Наталья Полосьмак ийн үзэж байна.

Энд нэг төрөөгдөл байна гэж би бодож байна. Хэрвэ хүннүчүүдэд нүүдэлчдийн шинж чанар байсан гэж үзэх юм бол, хот суурин, гар урлал эдгээр нь тэднийг шууд дээд хэмжээнд аваачиж байна. Хүннү бол өөр соёл иргэншил: жинхэн нүүдэлчид бол хот суурингууд босгохгүй,газар хагалахгуй, эдгээр нь тэдний аж төрөх хэв маягт зөрчилдөж байгаа юм. Энэ нь бидэнд харамсал төрүүлж байна. Тэр ч бүү хэл, хэрвээ тэд нүүдэлчид биш байсан бол, тэд ийм агуу байхгуй байсан гэж хэлж болох юм шүү. Орос, Монголын нутаг дэвсгэрүүд дээрх жижигхэн суурингуудад хүннүгийн соёлд ямарч хамааралгүй, гэхдээ хүннүгийн ивээл дор байсан хүмүүс амьдарч байжээ.

Тэд бол хятадууд болон Төв Азийн бусад орнуудын хүмүүс байсан төдийгүй, бүр оргодлууд ч байсан байж болох юм. Тэд нүүдэлчдийн амьдралтай ойр байснаас газар тариалан, гар урлал эрхэлж үүгээрээ хүннүчүүдэд ямар нэгэн байдлаар үйлчилдэг ардууд байв. Хэрвээ тэдгээр нь арилж уставал хүннүгийн соёлд өөрчлөгдөх юм бараг л үгүй байлаа. Хүннүчүүдийн соёлд хамгийн чухал нь тэдний цэргийн түүх, довтолгоонууд болон хамгаалаад байх юмгүй байлдааны арга барилууд байжээ.

Хятадууд маш их тооны армийг цуглуулж, хүннү гүрэн рүү дайтахаар явж байжээ. Гэтэл нөгөөдүүл нь тулалдаанд оролгүйгээр, тал нутаг руу давхиад алга болдог байж л дээ. Тэдгээрийн араас хөөцөлдсөөр байгаад хүчин мөхөөсдөж, асар их хохирол амссан хятадууд гэр рүүгээ буцахаас аргагуй болдог байв.

Хүннүчүүдийг амьд сэрүүндээ дарж чадаагүй, тэдний дайснууд үүнийгээ үхсэнийхээ дараа хийх гэж оролддог байв. Хүннүгийн гүрний хүч сулрах тэр мөчид, олон ардуудын нэгэн ухуань үндэстэний төлөөлөгч хүннүчүүдийн шарилд хүрчээ. Учир иймээс Ноён уулын булшинд нэг ч хүний цогцс олдоогүй юм. Бүх бунхануудыг дээрэмдсэн байв, гэхдээ үүний гол зорилго нь тэдгээр булшнуудын эд зүйлсүүдийг авахдаа биш, харин тэнд хойрсож байгаа нас барсан хүмүүст байжээ. Энэ тухай Наталья Полосьмак ийн ярьж байна.

Нас барсан хүмүүсийн цогсуудыг хулгайлсан хүмүүс нь хүннүчүдийг байнга үзэн яддаг байжээ. Тэр үеийн сүсэг бишрэлийн дагуу хүний бие бүтэн байвал, тэр амьд гэж тооцогддог байв. Тэр нь нөгөө ертөнцөөс өөрийн ард түмэнд туслаж чаддаг байжээ. Тиймээс хүннүгийн дайсангууд нь талийгаачдыг устгахыг оролддог байжээ. Түүнчлэн, оршуулгууд нь нутаг дэвсгэрүүдийг тогтоож байсан. Тэгээд булшуудыг дээрэмдсэний дараа энэхүү омгийн шарилын газар нь хүннүчүүдэд харъяалагдахаа больж, өөр газар болдог байв.

Хэрвээ шарилуудыг нээгээгүй бол цогцсууд нь хэвээрээ үлдэмээр юм, яагаад гэвэл, тэр үед хятадын уламжлалын дагуу цогсуудад маш сайн охь түрхэдэг байсан гэж Наталья Полосьмак ярьж байна. Хятадын эртний булшнуудад занданшуулсан цогцсууд олдодог. Тэгсэн хирнэ цөөхөн тооны олдсон хүний цогсын үлдэгдлүүдэд: шүд, ясны генетик шинжилгээ хийхэд Ноён уулын булшнуудын тухай тодорхой мэдээлэл авах боломжтой юм. Харин олдсон эд зүйлүүдийг тун удахгүй Новосибирскийн академийн лабораториудаар тараах болно. Эрдэмтэд төмөр болон нэхмэл даавуун төрлийн бүтээгдэхүүнүүдийг бэлтгэж байсан нарийн учрыг олж тайлах юм.