Хуучин зөвлөлтийн орон зайд улс төр, эдийн засаг, цэргийн хүчирхэг бүтцийг бий болгох нь АНУ-д ашиггүй юм. ЗХУ-ын хуучин БН улсуудын нутаг дэвсгэр дээр интеграцчлагдах үйл явдлыг сөрөн зогсох шаардлагатай гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Файнэншл таймс” сонинд нийтлүүлсэн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Орос, Белорусс, Казахстан улсууд багтдаг Гаалийн холбоо болон, эдийн засгийн нэгдсэн орон зайн суурин дээр Евразийн эдийн засгийн холбоо байгуулах тухай ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачлага Вашингтоныг түгшүүлж байгаа бололтой. Хиллари Клинтон үүнийг “бүс нутгийн дахин зөвлөлтчлөх” гэж байна гэж үзэж байгаа ба энэ үйл ажиллагааг удаашруулах бүр итнеграцчлагдах явдлыг таслан зогсоохын тулд АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа үр ашигтай арга барилыг боловсруулах болно гэж амлалаа.

Маш амжилттай эвлэлдэн нэгдэж байгаа үйл явцыг сулруулах ямарч бодит арга барил АНУ-д байхгүй гэж Олон улсын болон европын цогц судалгааны төвийн орлогч захирал Дмитрий Суслов үзэж байна: «Үнэхээр ч зөвлөлтөөс хойшх орон зайд интеграцлагдах үйл явц маш идэвхитэй явагдаж байгаа ба үүнийг анзаарахгүй байхын ч аргагүй юм. Гэхдээ энэ нь тус орон зайн улсуудын амин чухал ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Гаалийн холбоо, ЕАЭЗХА зэрэг байгууллагууд нь үнэхээр бодитой ажиллаж байгаа төслүүд юм. Оролцогчдын эдийн засгийн байдалд тусгалаа олж байгаа нааштай амжилтийг бид нүдээрээ харж байна шүү дээ» гэж тэр ярилаа.

АНУ-ын удирдлагуудын хувьд дадал болсон ойлголтыг Хиллари Клинтон өөрийнхөө мэдэгдлээр батлаж өглөө гэж Төрийн Думын Төрийн байгуулалт, үндсэн хуулийн хууль тогтоомжийн байнгын хорооны орлогч дарга Дмитрий Вяткин үзэж байна. Америкийн гадаад бодлогын энэ хэлбэрийг тэд зөвхөн ОУ-ын эсрэг ч биш, бүх улсын эсрэг хэрэглэдэг юм. Хагалан бутарга!, Эзлэн түрэмгийл! гэдэг бол бүх цаг үед баримтлаж ирсэн зарчим нь юм. Мэдээж хэрэг зөвлөлтөөс хойшх үеийн орон зайд интеграцчлагдах нь энэ газар нутагт амьдран суугаа ЗХУ-ын хуучин БН улсуудад болон түүний ард түмэнд ашигтай юм.

Улс төр, эдийн засгийн хүчирхэг бүтэц бий болж байгаа учир энэ нь мэдээж хэрэг АНУ-д таалагдахгүй байгаа юм. Өөрийнхөө нөлөөг өргөжүүлэх тэр дундаа Төв Азид дэлгэрүүлэх гэсэн Америкийн төлөвлөгөөг сөрөн зогсох цэргийн хамтын ажиллагааны бүтэц бий болох юм. Орос улс болон зөвлөлтийн хуучин БН улсууд хүчирхэгжих нь АНУ-д ашиггүй юм. Тэднийг нэтгэхгүй байж, ганц ганцаар нь сулруулах нь Вашингтонд ашигтай юм. Тэгэхлээр бид зөв зүгт явж байна гэсэн үг, интгерацийг улам нэмэгдүүлэх шаардлагатай гэж тэр ярилаа.

Өнгөрсөн долоо хоногт Туркмен улсын нийслэл Ашхабад хотод ТУХН-ийн улсуудын дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэ уулзалтад ХН-ийн 11 орны удирдагчид бүгд орлцсон юм. Эдийн засаг, техник, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг баримтлах ёстой гэдгийг төгсгөлийн баримт бичигт баталгаажуулсан байна. Бүс нутгийн интеграцчлал улам гүнзгийрч байна.