Нью-Йорк хотын одоогийн дарга болон Bloomberg мэдээллийн агентлагийг үндэслэн байгуулагч Майкл Блумбeрг The Financial Times Group компанийг судлан үзэж байна. Энэ тухай New York Times эх сурвалжуудыг иш татан уламжилж байна. Британий компани нь ижил нэртэй сонин гаргадаг бөгөөд The Economist сэтгүүлийн 50 % эзэмшидэг аж. 10-р сард Блумберг The Financial Times Group компаний Лондон дахь төв байранд очжээ. Түүнээс сонинг худалдаж авахгүй юу гэсэн асуултанд тэрбумтан, үүнийг тэр өдөр бүр хийдэг гэж хариулжээ. Сонинд бичиж байгаагаар, Блумберг нь найз нөхдүүдтэйгээ нэг бус удаа The Financial Times сонины сайн, муу талуудыг хэлэлцэн ярьж байжээ. The Financial Times Group компаний эзэмшигч Pearson компани санхүүгийн тайлангаа тусгайлан дэлгэдэггүй, шинжээчид Financial Times-ийг 1,2 тэрбум долларт үнэлж байна.