Афганистаны баруун-өмнөд хэсгийн Нимруз тосгоны полицын дарга Мохаммед Муса Расули өнөөдөр дэлбэрэх төхөөрөмжийн дэлбэлсний улмаас амиа алджээ. Энэ тухай Франс пресс агентлаг тус полицын төлөөлөгчийн хэлснээс иш татан уламжилжээ. Расули нь зэргэлдээ Герат тосгоноос ажилдаа явах замдаа өөрийн машиндаа дэлбэрчээ. Орон нутгийн эрх баригчид “Талибаны” алан хядагчид халдлагыг явуулсан гэж үзжээ. Өмнө нь даваа гаригт тус улсын зүүн хэсэгт орших Лагман тосгонд орон нутгийн засаг захиргааны эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан төлөөлөгч халдлагын улмаас алагдсан тухай Синьхуа мэдээлсэн.