Баруун Сибирийн хойд хэгсийн Ямал арал дээр өнөөдрөөс туйлын шөнө ирлээ. Цаг уурчид өмнө нь оршин суугчдыг 40 өдрийн турш нар үзэх болох тухай сэрэмжлүүлж байсан. Ямалын нийслэл Салехардад 12-р сарын 23 -нд хамгийн богино өдөр болно. Тэр үед өдөр ердөө 1 цаг 38 минут үргэлжилнэ. Энэ өдрөөс эхлэн бүс нутагт өдөр бүр 7-8 минут нэмэгдэх юм. Ненец ардын цаг тооны бичигт энэ цаг үеийг “Нарка пэвдей” буюу “Их харанхуйн сар” гэдэг ажээ. 12-р сарын хагас болон нэгдүгээр сар нь хамгийн хүйтнээр тооцдог байна. Энэ өдрүүдэд ненец нүүдэлчид нь нэг буурин дээрээ удадаггүй байна. “Их харанхуйн сараар” уламжлал ёсоор бие биедээ зочлож, худалдаа арилжаа хийхийн зэрэгцээ үлгэр ярьцгаадаг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, хойд тулльд хүн хичнээн амьдарсан ч гэлээ, туулийн шөнөд дасч болдоггүй ажээ. Энэ үеээр хүний сэтгэлийн хөдөлгөөн ихэсч, уцаар, унтамтгай байдаг бөгөөд хүний дархлаа багасдаг байна.