Ням гаригт сирийн тулгамдсан асуудлаар Женевт болж өнгөрсөн гурван талт зөвлөлдөх уулзалтанд НҮБ, ОХУ болон АНУ-ын төлөөлөгчид оролцов. Энэ тухай НҮБ-аас тараасан мэдэгдэлд дуржээ. Уулзалт дээр НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими, ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаид Богданов болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Уильям Бернс нар сирийн тулгамдсан асуудлуулыг энхийн замаар хэрхэн шийдвэрлэх тухай төлөвүүдийг хэлэлцэв. Тэд “Сирийн хямралыг улстөрд ашигтай зохицуулах олон улсын нилээд хүчирхэг үйл ажиллагааг” эрчимжүүлэхээр хэлэлцэн тохиролцов. Уулзалтанд оролцогчид “сирийн хямралыг зогсоохын тулд улстөрийн процесс шаардлагтай бөгөөд болзошгүй” гэжээ. Брахими тэмдэглэхдээ, зөвлөлдөх уулзалтууд нь хаалттай хаалганы цаана болж өнгөрсөн гээд уулзалтын утгыг эдлгэлгүйгээр цаашид ийм төрлийн уулзалтууд нь шаардлагтай байж болзошгүй юм гэв. Зөвлөлдөх уулзалтыг явуулахаар өнгөрсөн долоо хоногт Дублинд Брахими, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар нь яриа хэлэлцээрийнхээ үеэр тохиролцоонд хүрсэн юм. Өмнө нь АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэлдээ, Женевт гурван талт хэлэлцээрийг зохион явуулах зорилгоор “НҮБ-ын АЗ сирийн асуудлаар тогтоол бэлтгэсэн” тухай дурджээ.