ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэй уулзалт хийнэ. Эдгээр нь түүнийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд идэвхитэй дэмжиж байсан хүмүүс гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Энэ удаагийн уулзалт нь Путины албан тушаалдаа орж ажилласнаас хойш анхных юм. Цаашид уулзалтуудыг байнга явуулна. Уг институт нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд олон нийттэй хэлхээ холбоо тогтоох үүднээс байнга ажиллах суваг болно. Итгэмжлэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтанд тус улсын янз бүрийн бүсүүдээс 550 хүн оржээ. Өнгөрсөн ням гаригт итгэжмлэгдсэн хүмүүс ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдлагатай болон ЗГ-ын гишүүдтэй уулзалт хийсэн. Уг арга хэмжээн дээр янз бүрийн сэдвээр буюу, улс төрөөс аваад оросын кино урлагийн асуудлуудаар хэлэлцэн ярилцав.