Япон улс БНАСАУ-ын хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужингаас хамгаалах өөрийн хэрэгсэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулснаа зарлав. Энэ тухай даваа гаригт тус улсын батлан хамгаалахын сайд Сатоси Моримото сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр тэмдэлэхдээ, БНАСАУ-ад пуужин хөөргөхтэй холбогдуулан зарласны улмаас Токио нь өөрийн байлдааны байдлыг бууруулах төлөвгүй байна гэжээ. Японы ерөнхий сайд Йосихико Нода хэлэхдээ, Япон улс сонор соргог байх бүхий арга хэмжээг авна гэж мэдэгдэв. Умард Солонгосын талаас албан уг пуужинг цуцалсан болон хөөргөх хугацааг хойшилсон тухай албан ёсны мэдээлэл, мэдэгдэл ирээгүй цагт Япон улс байлдааны бэлэн байдлын түвшинд байх болно гэж нэмж хэлэв.Өнгөрсөн ням гаригт Умард Солонгосын мэдээллийн ЦТАК агентлаг пуужин хөөргөхийг тодорхой бус хугацаагаар хойшилсон тухай уламжилсан. Өмнө нь тэд 12-р сарын 10-22-ны хооронд төлвлөж байсан. Өмнөд-Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, пуужинг суурилуулаад байгаа пуужин хөөргөх талбай дахь ажлын идэвхи нилээд буурсан гэж тэмдэглэж байна.Шинэ баллистик пуужин хөөргөх тухай Пхеньяны төлөвлөгөөг нилээд хэдэн улс орнууд сөргөөр хүлээж аваад байна. ОХУ, Хятад улс БНАСАУ-ыг сансрыг энхийн зорилгооро ашиглахыг хүлээн зөвшөөрч байгаа авч, Пхеньяныг НҮБ-ын Азийн тогтоолыг мөрдөхийг уриалсан. АЗ БНАСАУ-ыг баллистик технологитой пуужин хөөргөхийг хориглож байна.