Монгол улстай визгүй харилцдаг байсан дэглэмийг сэргээхийг ОУ зорьж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр мэдэгдлээ. Дублин хотод саяхан болсон ЕХАББ-ын сайд нарын хуралдаан дээр Монгол улсын ГХЯ-ны тэргүүнтэй уулзсан ба тэрээр Улаанбаатар визгүй дэглэмд шилжихийг сонирхож байгаа гэдгээ хэлсэн гэж Лавров ярьсан байна. Хөрш улстай визийн дэглэмтэй байгаа нь хүндрэлтэй байна гэж гомдол мэдүүлсэн Алтайн хязгаарын төлөөлөгчийн асуултанд хариулахдаа Лавров “энэ асуудал дээр ажиллах болно” гэж мэдэгдсэн байна. Урьд нь Монгол улстай “визгүй дэглэмтэй байсан гэж” Лавров хэлсэн байна.