Ойрхи дорнодын “дөрвөл”-ийг хуралдуулахад АНУ санаатайгаар саад тотгор хийж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Орос орон ба өөрчлөгдөн буй дэлхий ертөнц” дугуй ширээний ярилцлагад оролцох үеэрээ өнөөдөр мэдэгдлээ.Ойрхи Дорнодод үй олноор хөнөөх зэвсгээс ангид чөлөөт бүс байгуулах асуудлаар бага хурал хуралдуулахыг ОУ уриалж байгаа ба энэ санаачлагыг бас л АНУ боогдуулж байна гэж Лавров хэлсэн байна. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах олон улсын зуучдын “дөрвөл”-ийн хуралдааныг явуулахад ОУ бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Михаил Богданов урьд нь мэдэгдэж байсан юм. Энэ “дөрвөл”-д ОУ, АНУ, НҮБ, ЕХ багтдаг юм.