“Магнитскийн цэс” гэгч хуулийг АНУ-д батласны эсрэг хариу арга хэмжээг ОУ авах болно. ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ингэж мэдэгдлээ. Энэ бол үнэхээр “найрсаг бус алхам гэж” тэр хэлсэн байна. “ОУ-ыг ижилхэн алхам хийхийг шаардаж байгаа нь хамгийн тааламжгүй зүйл гэж” Ушаков тэмдэглэсэн байна. Хүний эрхийг зөрчсөн гэж конгрессын гишүүд таамаглаж энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгаа оросуудад виз олгохгүй байх тухай хуулийг АНУ-ын Сенат пүрэв гаригт баталсан юм. Энэ баримт бичигт гарын үсэг зуруулахаар ерөнхийлөгч Барак Обамад илгээсжэн байна.