Энэ долоо хоногийн эхнээс Дамаск хотын захад ширүүн байлдаан болсоор байна. Түрк улстай залгаа хил дээр байдал түгшүүртэй байна. “Пэтриот” зенит пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг \ЗПХЦ\ байрлуулах товыг НАТО зөвшилцөөд байна. Ийм алхамын болзошгүй хор уршгийг Москва анхааруулж байна.

Энэ долоо хоногт Дамаск хотын захад болсон байлдаанаас баасан гаригт болсон тулалдаан хамгийн ширүүн нь байлаа. Дамаскын олон улсын онгоцны буудлыг дайнчид байлдааны ажиллагаа явуулах бүс гэж зарласан байна. Дамаскын бусад дагуул хотуудад иргэний зориулалттай объект руу дайрсаар байна.

Сургуулийн байшинг минометоор буудсны улмаас 29 сурагч амь насаа алдсан гэж САНА агентлаг уламжилсан байна. Сөрөг хүчний энэ бузар ажиллагааг Барууны орнуудын нийгэмлэг огт тоохгүй байна. Харин Сирийн төр засаг химийн зэвсэг хэрэглэх гэж байна гэсэн ухвар мөчид ойлголтоо л өдөр бүр давтаж байна.

Энэ бол “зэвсгийн хүчээр хөндлөнгөөс оролцох гэсэн” шалтаг гэж Сири улсын төр засаг үзэж байна. Вашигтон хөндлөнгөөс оролцох цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байна гэсэн хэд хэдэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ОНХМХ-үүдэд гарсан юм. ТТГ-ын агентууд сирийн нутаг дэвсгэр дээр босогчдын үйл ажиллагааг зохицуулж, Пентагон Сири улсад халдан довтлох ажиллагааг сургуулилсан байна гэж мэдээлсэн америкийн эх сурвалжаас иш татан германын Франкфуртер Рундшау сонин мэдээлсэн байна.

Сири улсад засгийн газрын армийн эсрэг байлдаж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн шинэ нэгдлийг байгуулсан тухай түркийн Анталье хотод бямба гаригт зарлалаа. Ирж байгаа мэдээнээс харахад энэ нэгдлийн “их хурал” гэгчид барууны орнуудын болон Түрк, арабын хаант улсуудын цэргийн төлөөлөгчид оролцсон байна. Түрк, сирийн хил дээр “Пэтриот” зенит пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг байрлуулах тухай Анкарагийн хүсэлтийг НАТО сайшааснаас хойш хэдхэн өдрийн дараа энэ үйл явдал болсон юм. Өнгөрч буй долоо хоногт болсон Орос, Түрк улсуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт дээр хэлэлцсэн асуудлын нэг нь хилийн байдал байлаа.

Владимир Путин, Реджеп Тайип Эрдагон нарын Анкарад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр болсон явдал будлианы жишээ боллоо. Түркийн нэгэн сурвалжлагч ОУ яагаад НАТО-гийн шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм бэ? Асад Түрк улсын эсрэг “цөмийн зэвсэг” хэрэглэхгүй гэсэн баталгаа өнөөдөр алга байна шүү дээ гэж ОУ-ын төрийн тэргүүнээс асуусан байна. Энэ нь зүгээр л буруу тавьсан асуулт байж болно, гэхдээ иймэрхүү “ивүүр нь” сирийн аюул гэгчийн эргэн тойронд үүсгэж байгаа гуйвуулгын дүрслэл юм.

Оросын ерөнхийлөгч энэ баримтыг тэмдэглэхээ мартсангүй: "Та тоглож байна уу?, шоглож байна уу?. Сири улсад цөмийн зэвсэг байгаа юм уу? Энэ асуултыг буруу л орчуулчих шиг боллоо. Сири улс цөмийн зэвсэгтэй гүрэн улс бишээ. Харин “Пэтриот” пуужинг байрлуулах тухай бол өөр асуудал юм. Хил дээр болж байгаа байдлаас болж Түрк улс түгшиж байгаа байдлыг бид хуваалцаж байна. Биеэ барьж тайван байхыг бид уриалж байна, хил дээр ямар нэгэн нэмэлт байдал үүсгэх нь нөхцөл байдлыг намжаахгүй. Харин ч улам ээдрээтэй болгоно. Бид Сири улс дахь одоогийн дэглэмийг хамгаалагчид бишээ. Бид өөр зүйлд, ирээдүйн төлөө санаа зовж байна. Ямар нэгэн алхам хийхийнхээ өмнө түүнээс болж ямар уршиг бий болох вэ гэдгийг л сайтар бодох хэрэгтэй байгаа юм" гэж Путин хэллээ.

Сирийн мухардмал байдлаас гарах улс төрийн арга барил шавхагдаагүй гэж ОУ болон НҮБ мэдэгдсээр байна. Өнгөрч буй долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулсан ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон байлцсан юм.

Оросын ГХЯ-ны тэргүүн уулзалтын дүнгээр мэдэгдэл хийхдээ ямарч үйл ажиллагаа нь Сири улсад улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлэх тухай Женевийн санамж бичгийг үндэс болгох ёстой гэдэг дээр тохиролцсон гэдгийг баталлаа. ОУ ийм яриа хэлэлцээг эхлүүлхийн тулд байнга практик арга хэмжээ авсаар байна. Харамсалтай нь Сири улс дахь харилцан буулт хийсэн улс төрийн зохицуулалт дэлхийн зарим нэг улсуудад таалагдахгүй байгаа гэдэг нь ойлгомжтой гэж шинжээчид тэмдэглэж байна.