Бишкек хотод 12-р сарын 5-нд болж өнгөрсөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны суурийг тавилаа. ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүд Байгууллагын хөгжлийн банк болон Хөгжлийн сан байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. АНД-н бүс нутагт хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн эдгээр улсуудын сонирхол нь тохиолдлын зүйл биш юм. Учир нь Дэлхийн хямралын нөхцөлд АНД бүс нутагт л эдийн засгийн ирээдүй нээгдэж байгаа юм.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ удаа Киргизийн нийслэлд болсон юм. Тус байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүд байгууллагын ойрын дөрвөн жилийн төслийн үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөг зөвшилцөж, Байгууллагын хөгжлийн банк болон ШХАБ-ын хөгжлийн сан байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнээс гадна ШХАБ-ын 2013 оны төсвийг батласан байна. Энэ дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ыг Д.Медведев төлөөлсөн байна.

Өөрийн гэсэн холбооны хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны систем байгуулах орос, хятад улсуудын санал түншүүдийн сонирхолыг татна гэж Москвад тооцоолж байна. Улсуудын хооронд ачаа тээвэрлэх цаг хугацаа болон зардлыг багасгах найдвартай, орчин үеийн тээвэр логистикийн сүлжээ байгуулах нь маш чухал чиглэл юм. Өөр нэг чухал чиглэлүүдийн нэг бол ШХАБ-ын эрчим хүчний клуб байгуулах явдал юм. Энэ нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нэг гол салаа нь болох ёстой гэж Д.Медведев мэдэгдлээ.

Сүүлийн үед АНД бүс нутагт онцгой анхаарал хандуулж байгаа нь учиртай юм. Дэлхийн хямралын нөхцөлд энэ бүс нутаг л тогтвортой байдлын түшэц газар болоод байна. Ийм учраас ШХАБ-ын гишүүн орнууд өөрсдийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа нь учиртай гэж ШХАБ-ын Ажил хэрэгч клубын захирал Денис Тюрин тэмдэгдлээд: "Бүх дэлхийн эдийн засгийн хүндрэлийн үед АНД бүс нутаг тэр дундаа Хятад улс эрчимтэй хөгжлийн тод томруун цэг болоод байна. Энэ байдал нь зөвлөлтөөс хойшх орон зайн улс орнууд болон ОУ-ыг энэ улстай хамтын ажиллагаанд нэмэлт анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм" гэж тэр ярилаа.

ШХАБ-ын зорилго нь анхнаасаа л тус байгууллагад багтаж байгаа орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа байсан юм. Харин дэлхийд болж байгаа үйл байдал өөрийн нөхцлөө тулгасан тул тус байгууллага удаан хугацаанд томоохон улс төрийн клуб мэтээр өөрийгөө харуулж байлаа. Харин одоо байдал өөрчлөгдлөө гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Алексей Маслов тэмдэглээд: "Сүүлийн 3-4 жилд эдийн засгийн хүчин зүйл хүчтэй болж байна. Гаалийн гудам, тээврийн харилцаа холбоо, хамтрасан төслийн үйл ажиллагаа зэргийг өргөтгөж байна. ШХАБ-ын хүрээнд хамтарсан сан байгуулсан болон тусгай данс тооцоо нээсэн нь хамгийн гол томоохон үсрэлт болсон юм. Томоохон төслийг хамтран санхүүжүүлж болохгүй байсан нь ШХАБ-ын гол дутагдал байсан юм. Харин одоо үндсэн гол төслүүдийг хэрэгжүүлж болох санхүү зохион байгуулалтын үндэс суурь нь тавигдаж байна" гэж тэр ярилаа.

ШХАБ-ыг 2001 онд үндэслэн байгуулсан бөгөөд түүнд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан улсууд багтдаг юм.