“ОДХ” радиогийн тусламжтайгаар Энэтхэг улсад оросын соёлыг дэлгэрүүлнэ. Кришна Мурари Сингх Кисан манай сурвалжлагчид Дели хотноо ингэж мэдэгдсэн байна. Энэтхэг улсын нийслэл дэх Оросын ШУСТ-д бямба гаригт нээгдсэн манай радиогийн сонсогчдын Бүх энэтхэгийн 7-р бага хуралд тэр оролцож байгаа юм. Бихар мужийн “ОДХ” радиогийн сонсогчдын клубыг Кисан тэргүүлдэг юм. Энэ клуб нь 1987 онд байгуулагдсан бөгөөд одоо 60 гишүүнтэй болоод байна. “Бид ОУ-ыг аль эртнээс сонирхож ирсэн, бид ОУ-д хайртай. Тус улсын амьдралд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийг бид байнга ажиглаж байдаг юм. Би болоод бидний найзууд бусад хотуудаар их аялдаг юм. Тэнд бас та бүхнийг сонсдог юм” гэж Кисан ярьсан байна. Энэ бага хуралд Энэтхэг улсын бүх мужуудаас ирсэн “ОДХ” радио сонсогчдын 150 клубын төлөөлөгчид оролцож байна.