БНАСАУ-ын эрх баригчид Дэлхийн хиймэл дагуул хөөргөх товоо хойшлуулхаар шийджээ. Сансарын технологийн үндэсний хороо өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. “Хэд хдэн шалтгаанаас болоод манай эрдэмтэд хөөргөлтийн товыг хойшлуулаад байна” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Долоо хоногийн өмнө 12-р сарын 10-22-ны хооронд эрдэм шинжилгээний хиймэл дагуултай пуужин хөөргөнө гэж БНАСАУ мэдэгдэж байсан юм. БНАСАУ-ын сансарын хөтөлбөр нь үнэн чанартаа баллистик пуужингийн туршилт явуулах өнгөлөн далдлалт гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж эрс шүүмжилсэн юм.