Эх орныхоо баатруудын өдрийг Орос улс өнөөдөр тэмдэглэж байна. Энэ баярыг ЗХУ-ын баатарууд, ОХУ-ын баатарууд, Гэгээн георгийн одон болон Яруу алдарын одонгоор шагнагдагсадад зориулдаг юм. Энэ нь ОХУ-ын хамгийн өндөр дээд шагналууд юм.Мөн энэ баяр 2-р Екатерина хатан хааны засаглалын үед 1769 онд Ялагч гэгээн Георгийн одонг бий болгосонтой холбоотой юм. Тэр үед Эх орныхоо төлөө эрэлхэг зоригтой байлдаж, гавьяа байгуулсан генрал, офицеруудыг энэ шагналаар шагнадаг байсан юм. 1917 оны социалист хувьсгалын үед энэ одонг өөрчилсөн ба дөнгөж 2000 онд сэргээсэн байна. Өнөөдөр улс орон даяар дайны болон хөдөлмөрийн ахмадуудтай уулзаж, цэргийн анги нэгтгэлүүдэд баярын жагсаал болж, Эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн дайчдын хөшөөнд цэцэг өргөх болно.