Сансарт зэвсэг байрлуулахгүй байх тухай гэрээг боловсруулсан явдал зэвсэг хураах хүрээн дэх ОХУ-ын тэргүүлэх чиглэл юм. ГХЯ-ны орлогч сайд Сергей Рыбковын Женев хотод хийсэн уулзалтын дүнгээр хийсэн ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна.Энэ уулзалт цөмийн “тав”болон “тав дээр нэмэх нь хоёр” хүрээнд болсон юм. “Тав дээр нэмэх хоёр” бүлэгт Энэтхэг, Пакистан улсууд ордог юм. Бага хурал дээр зэвсэг хураах болон түүний ажлын хөтөлбөрийг бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна. Цөмийн зэвсгийг хураах асуудлыг цөмийн зэвсэгтэй бүх улсуудыг оролцуулан хэлэлцэх ёстой гэж оросын тал үзэж байна.