Эрхэм сонсогчид оо! Та бүхний захидлаар бэлтгэдэг манай “Шуудангийн хайрцаг нэвтрүүлгийнхээ ээлжийт дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гаригуудад хүлээн авч сонсоорой. Та бүхэн захидлаа манай нэвтрүүлгийн цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru болон Россия, Москва 115326, ул.Пятницкая 25, радио “ОДХ” Монгол хэлний хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ үү?

Саяхны нэгэн өдөр манай редакци руу Улаанбаатараас утсаар ярьсан юм. Утасны цаана бидний дотны танил Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн эвлэлийн дэд ерөнхийлөгч, Орос /зөвлөлтөд/ их, дээд сургууль төгсөгчдийн холбооны дэд тэргүүн, хатагтай Д. Цогзолмаа байлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө 11-р сарын сүүлээр Москвад ирээд явсан ч, энэ хугацаанд бас Москваг санаад амжижээ. Тэгээд тэр ингэж ярьлаа. (Дуу хоолой)

Хатагтай Цогзолмаа танд сэтгэгдлээсээ хуваалцсан явдалд их баярлалаа. Манай сонсогчдод таалагдсан байх гэж бид бодож байна. “Москва орчмын үдэш” дуунд монголчууд хэзээнээс дуртай. Тиймээс ч бид нэвтрүүлэгтээ энэ дууны цахилгаан хөгжмөөр тоглосон аяийг чимэг хөгжимдөө оруулдсаг юм. Харин одоо бид энэ дууг танд зориулан явуулж байна. Тавтай хүлээн авна уу?

Бид нэвтрүүлгээ Улаанбаатараас бидэнд захидал бичсэн Наранцэцэгийн захидлаар үргэлжлүүлж байна.

“Танин мэдэхүйн сайхан нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг та бүхэнд, талархлаа дэвшүүлье. “Оросын дуу хоолой” радио нэвтрүүлгийн ачаар улс төр, эдийн засгийн төдийгүй миний сонирходог соёлын салбарын үйл явдлуудыг мэдэх боломжтой байдагт, би ямагт их баярладаг. Харамсалтай нь, монголчууд өөрсдийн соёлын хөгжилд бага цаг заг зарцуулж байдаг юм. Миний бодлоор хүүхэд залуучуудыг урлагт дур сонирхолтой болгох ажил явуулах шаардлагатай байна. Би Занабазарын музейд очих их дуртай, тэнд олон төрлийн үзэсгэлэнгүүд олонтоо зохиогддог. Өнгөрсөн жил Николай Рерихийн зургийн үзэсгэлэн гарсан. Уг үзэсгэлэн надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Орос улсад Рерихийн уран бүтээлтэй танилцуулах музей байдаг уу? Энэ тухай ярьж өгнө үү?” гэжээ.

Наранцэцэг танд баярлаа. Ингээд бид таны захидалд хариулъя. Орос улсад Рерихийнхний гэр бүлийнхний уран бүтээлд зориулсан нилээд хэдэн том төвүүд байдаг. Москвагийн музей нь эртний харшид байрладаг бөгөөд Рерихийнхний олон улсын төвийн дэмжлэгтэй байдаг. Музейн үзмэрүүдэд Николай болон Святослав Рерихийнхний зургууд, хувийн эд зүйлсүүд болон Рерихийнхний гэр бүлийн архивын баримт бичгүүдийг дэлгэн харуулсан байдаг. Нэрт зураачийн бүтээлүүдийг шимтэн үзэх боломжтой бас нэгэн газар Москвад бий. Энэ бол Улсын Дорно-дахины музей юм. Энд Н.К. Рерихийн хувийн ажлын өрөө, түүний бүтээлүүдийн байнгын үзмэрүүд болон тал бүрийн судалгаа шинжилгээ болоод тэдний уран бүтээлийг дэлгэрүүлэх үйлсийг зохион явуулдаг Рерихийнхний өвийн эрдэм-шинжилгээний хэлтэс байрладаг.

Санкт-Петербургийн Рерихийнхний гэр бүлийн музей-хүрээлэн нь москвагийн музейгээс нилээд залуу бөгөөд 2007 онд нээгдсэн. Өнөөдрийн байдлаар тус музей нь санд 15 мянга орчим эд зүйлс байгаагийн дотор хувийн эд зүйлс, гар бичмэлүүд, археологийн олдворууд, гэрэл зургууд болон Рерихийнхний гэр бүлтэй болоод уран бүтээлтэй холбоотой үзмэрүүд байна.

Санкт-Петербургийн орчмын Рерихийн Извара сууринд 1984 онд байгаль, археолог, түүх-соёлын дурсгалын хосгүй цогцолбор Музейг нээсэн юм. Извара сууринг эцэг зураач Константин Рерих 1872 онд худалдан авчээ. Рерихийнхний гэр бүл энд 1872-1900 онд амьдарч байжээ. Энэ музей бол оросын нутаг дээрх Рерихийн хамгийн эртний музей юм.

Рерихийн бас нэгэн музей Новосибирск хотод байдаг. Уг музей нь Сибирийн Рерихийн нийгэмлэгийн тэргүүний санаачилгаар байгуулжээ. Музей нь ард түмний хандивын хөрөнгөөр босчээ. Музей байгуулах тухай уриалгыг оросын болон гадаадын мянга мянган иргэн дэмжиж байжээ.

Дараагийн захидлыг бидэнд Дархан-уул аймгаас Борхүү ирүүлжээ. Тэр захидалдаа сүүлийн үед 2012 оны 12-р сарын 21-нд “ертөнц сөнөнө” гэж идэвхитэй ярьцгааж байна. Тиймээс энэ тухай та бүхний бодол санал болон энэхүү асуудалд эрдэмтэд хэрхэн хандаж байгаа талаар мэдэхийг хүсч байна. Ийм цуу яриа хаанаас гардаг юм бэ? гэж асуужээ.

“Ертөнц сөнөнө” сэдэв нь ХМХ-үүдийг хамгийн их шуугиулж байгаа сэдэв гэж хэлж болно. Энэ сэдэв дэлхийн сэтгүүлчдийн онгодыг оруулж, олон зуун нийтлэл, өгүүлэл ярилцлагууд болон хэдэн арван кино бүтээхэд хүргэв. Гэвч үүгээр дууссангүй, жижиг бизнес эрхлэгчид маяачуудын цаг тооны бичгийн төгсгөлөөр мөн ашиг хайх боллоо. Украины нэгэн Интернет сайтан дээр эх орон нэгтэнүүддээ диваажин, там хоёр руу очих замын хуудсыг сонгох санал тавьжээ. Ингэхдээ харин тамд очих замын хуудас нь илүү үнэтэй байв. Томск хотод хувийн бизнес эрхлэгчид хэрэв ертөнцийн мөхөл боллоо гэхэд амин хэрэгтэй эмийн сан, удаан хадгалагдах хоол хүнс, хамгийн гол нь ирээдүйд тэмдэглэл бичиж үлдээх тэмдэглэлийн дэвтэр зэргээр цуглуулга хийж худалдаж байна. Зарим компаниуд 2012 оны босгон дээр ертөнцийн галав юүлэхээс аврах чадвартай хонгилд хорогдох байр барих захиалга авч байжээ.

Харин бид бол энэ бүгд нь шинжлэх ухааныг гуйвуулсан худал хуурмаг зүйл шүү гэж хэлэх байна. 2012 оны 12-р сарын 21-нд ямарч “ертөнц сөнөхгүй “. Харин энэ ялдамд манай бүх радио сонсогчдод урт наслаж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байнa!

Одоо бид хөгжмийн завсарлага хийх санал болгож байна. Та бүхэн оросын эстрадын залуу дуучин Дима Биланы “Время-река” дууг хүлээн авч сонсоно уу? Энэ дуунд цаг хугацаа нь усны урсгал мэт урсан өнгөрч байна гэж дуулдаг юм.

Дараагийн захидлыг бидэнд Орхон аймгаас Дашням гуай ирүүлжээ. Тэр захидалдаа, Би “Оросын дуу хоолой” радиог 30 жил сонсч байна. Урд би Оросд олонтоо очдог байсан. Нилээд хэдэн хотуудаар явж үзсэн. Сүүлийн үед биеийн байдлаас болоод олонтоо аялаж чадахыг байсан. Тиймээс оросын хотууд болон тэдгээрийн хөгжлийн тухай нэвтрүүлгээрээ ярьж өгнө үү? Залуудаа би галт тэргээр аялах дуртай байлаа. Олон хоногийн тэрхүү замын аялалыг ажирахгуй давдаг байсан. Орос улсад орчин үеийн хурдан галт тэрэгнүүд гарч ирсэн гэж сонссон. Оросын иргэд энэхүү тээврийн хэрэсэлийг хир сонгож байна, түүгээр аялахад хэдэн цаг хэмнэдэг вэ? Энэ талаар ярьвал надад сонин байх болно. Түүнчлэн, миний хайртай дуучин София Ротаругийн уран сангаас дуу сонсгохыг хүсч байна”гэжээ.

Дашням гуай, танд их баярлалаа. Орос улсад төмөр замын өндөр хурдтай тээврийн хэрэгсэлийг зорчигч тээврийн хамгийн ирээдүйтэй чиглэлээр үзэж байна. 2008 онд РЖД Оросын төмөр зам анх удаа Санкт-Петербург хотод германы Siemens компанид үйлдвэрлэсэн хурдтай “Сапсан” цахилгаан галт тэргийг Москва-Санкт-Петербург чиглэлд явуулах болсон. Хоёр хотын хоорондох аялал нь 3 цаг 45 минут үргэлжилнэ. Энэ хугацаанд галт тэрэг 700 км зам туулна. “Сапсан “нь цагт 350 км хүртэл хурдлах боломжтой. Гэхдээ оросын төмөр зам уг галт тэрэгний хурдыг цагт 250 км хүртэл хязгарласан. 2010 онд Москва-Нижний Новгород шугамыг ашиглалтанд оруулсан бөгөөд Москвагаас Ярославль болон Казань болоод Санкт-Петербургээс Хельсинки хүртэл чиглэлүүдийг нээхээр төлөвлөж байна. Оросууд өндөр хурдтай шинэ галт тэрэгнүүдийг өндрөөр үнэлж байгаа төдийгүй, энэ төрлийн тээврийн хэрэгслээр аялах зорчигчдын тоо улам нэмэгдсээр байна. Юуны өмнө, аялагчдын сонирхолыг цаг хэмнэж байгаа нь гойд ихээр татаж байна. Түүнчлэн, шинэ “Сапсаны” аюулгүй болон тав тухтай байдлууд нь оросын иргэдийн сонирхолыг зүй ёсоор татаж байна.

Дашням гуай, таны хүсэлтийг биелүүлж, бид оросын нэрт дуучин София Ротаругийн дуулсан “Би түүнд хайртай байсан” дууг сонсгоё.

Эрхэм сонсогчид оо! Манай “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Манай нэвтрүүлгээр юу сонсох хүсэлтэй байгаа асуултуудаа болон ямар дуу хөгжим сонсохыг хүсч байгаагаа манай нэвтрүүлгийн цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru болон шуудангаар 115326 Россия, Москва, ул.Пятницкая 25, радио “ОДХ” Монгол хэлний хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ үү? Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай !