Египет улсын ерөнхийлөгч Мохаммед Мурси шинэ үндсэн хуулийн тунхаглалыг баталлаа. Төрийн тэргүүний бүрэн эрхийг нилээд өргөжүүлснээр улс оронд улс төрийн хурц хямрал үүсгэхэд хүргэсэн урьд нь гаргасан өөрчлөлтийг энэ баримт бичиг солих юм. Улс төрийн намуудын тэргүүнүүдтэй уулзсныхаа дараа Мурси ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ үндсэн хуулийн талаарх бүх ард түмний санал хураалт төлөвлөсөн ёсоор 12-р сарын 15-нд болно. Энэ санал хураалтын товыг нилээд хойшлуулсан тухай урьд нь мэдээллэж байсан юм. Парламентын дээд танхимын үйл ажиллагаанд хяналт тавьдаг шүүхийн болон тус улсын үндсэн хуулийг дахин боловсруулж байгаа үндсэн хуулийн комиссийн эрхийг тус тус хасах тухай үндсэн хуулийн тунхаглалыг 11-р сарын 22-нд Мурси олон нийтэд танилцуулсан юм. Сөрөг хүчнийхэн энэ тунхаглалыг төрийн эрхийг булаах гэсэн оролдлого, өөрий нь “шинэ фароан” гэж нэрлээд энэ баримт бичгийг өөрчлөхийг шаардсан юм. Египет улсад одоо олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж байна.