2012 онд «занарын хувьсгал» дампуурав.Шинэ этгээд түүхий эдийн зах зээлд гараагүй байна. Урьд энэ зах зээлд гарсан улс орнуудад түвэг бэрхшээл тулгарав. АНУ-ын санал болгосон эрчим хүчээ бусдаас үл шалтгаалуулах «занарын жор» бусдад тус болсонгүй.

Занарын хийн нөөцтэй орнуудаас АНУ л одоогоор түүнийг идэвхтэй эзэмшиж байна. Бусад улс америкийн шинэ саналыг шүүрэн авсан ч ажлаа урагш ахиулахгүй байна. АНУ-д занарын хийн орд газрууд шигүү хүн амтай нутагт оршихгүй. Байгалийн хийн орд газрын эрэх хүрээнд нөөцийг судлах бэлтгэлийн ажил хийжээ. Ийм амжилт гаргахыг оролдсон хэдэн улсад маш олон түвэг бэрхшээл тулгарсан гэж Энерги, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Владимир Фейгин хэлээд

«Хятад ба Европын байдал өөр байна. Бүх геологийг мэдэх хэрэгтэй. Занарын хийн орд газрыг эзэмших ажил хэр ашигтай болохыг Хятад улс одоогоор мэдэхгүй байна. Түүнээс гадна тус улсад занарын нөөц гол төлөв баруун, баруун-хойд, баруун-өмнөд хэсэгт нь төвлөрсөн юм. Гэвч эдгээр нутаг гол хэрэглэгч болохгүй учраас хий зонхилох зах зээлд дамжуулах сүлжээг арга буюу байгуулна» гэв.

Хэтийн төлөв тодроогүй нөхцөлд улс орнууд экологиэ хохироход тэр болгон бэлэн биш байна. Их хэмжээний химийн бодис хэрэглэн орд газрыг гэзэмшдэг. Хожим эдгээр бодис газрын хөрсөнд шингэх юм. Өөр төрлийн ашигт малтмал олборлоход хэрэглэх гидравликийн бутлах технологи занарын хий олборлолтод аюултай. Жишээ нь Франц, Бельги улсуудад экологчид ийм арга технологи хэрэглэхийг хориглосныг Владимир Фейгин тэмдэглээд

«Ундааны усанд зохисгүй нөлөөлж мэднэ. Өгөөжийг нэмэгдүүлэхээр хэрэглэх бодис хожим усанд нэвтрэх юм. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Жишээ нь орд газар ямар гүнд, усан ямар давхрагт байхаас шалтгаалах юм. Орд газар устай давхрагаас илүү гүн оршдог» гэв.

Европын орнуудаас Польш улс занарын орд газрыг идэвхтэй эзэмшсэн юм. АНУ-ын ExxonMobil, Канадын Talisman Energy зэрэг хойд америкийн хоёр компани тус улсад ажилласан. Польшийн занарын хийн орд газрууд ашигтай биш гэж эдгээр хоёр компани мэдэгдээд орд газруудыг эзэмших зөвшөөрлийн бичгүүдээ худалдаж байна.

Занарын хийн салбарт 2015 оноос наана ахиц дэвшил гарахгүй бололтой. Хятад улс мөн үед жилд 6,5 тэрбум шоо метр занарын хий олборлохоор төлөвлөжээ. 2012 оны 3-р сард энэ тухай зарлан мэдэлснээс хойш Хятад улсад мөн төрлийн хийн тойрны сэхүүн санаархал намжсан шиг байна. Маш олон түвэг бэрхшээл төлөвлөгөөнд нь тулгарсан учир цаг хуваарийг бүрэн даган мөрдөх аргагүй болсон юм.