Ням гаригаас АНУ үхрийн ба гайхайн мах Орос улсад нийлүүлэхээ больж магадгүй гэж Америкийн махны экспортын холбоо мэдээлэв. Холбооны төлөөлөгчийн хэлснээр энэ алхам рактопамин хэмээх тэжээлийн нэмэлт бэлдмэл агуулахгүй үхрийн ба гахайн мах Орос улсад нийлүүлэх Москвагийн шаардлагатай холбоотой. Малын булчингийн массыг нэмэгдүүлэхээр ийм бодис нэмдэг. Мөн бэлдмэл хэрэглэгчийн эрүүл мэндэд зохицсгүй нөлөөлөх учир түүнийг Орос улсад хориглосон юм. Үүний хамт АНУ-ын засаг захиргаа эл асуудлыг зохицуулахаар оросын засгийн газартай хэлэлцээ хийх бодолтой байна. Хэлэлцээ ирэх долоо хоногт эхлэж болзошгүй. Орос улс америкийн гахайн ба үхрийн мах худалдан авагчдын дотор 6-р байр эзлэж байгааг Би -Би-Си дурдав.