Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевад захидал явуулж, Астана ЕХРО-2017 олон улсын үзэсгэлэн зохион явуулах эрх эдлсэнтэй холбогдуулан баяр хүргэв. «Энэ өргөн цар хүрээтэй арга хэмжээ найрсаг Казасхтаны нийгэм-эдийн засгийн өндөр үр дүн болон түүх,уламжлалыг дэлхийд үзүүлж, БНУлсын нэр хүндийг олон улсын тавцанд цаашид бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байна» гэж Путин бичжээ.

Орос улс хоёр орны стратегийн түншлэл. холбоотны харилцааг үндэслэн Астанагийн мэдүүлгийг урагш ахиулахад идэвхтэй оролцсон гэж ерөнхийлөгч Путин тэмдэглэв. «ЕХРО-2020» үзэсгэлэнг Екатеринбургад зохион ажиллуулах оросын мэдүүлэгтэй холбогдуулан нягт харилцан ажиллаж, туршлага солилцоно гэж Владимир Путин найдаж байна.