«Оросын дуу хоолой» радио хөгжмийн ээлжит нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Өнөөдрийн нэвтрүүлгийг Оросын ардын жужигчин, «Машина времени» олонд түгсэн чуулгын тэргүүн Андрей Макаревичийн уран бүтээлд зориуллаа.

Андрей Макаревичийг азтай хөгжимчин гэдэг. Тэрээр аз амжилтын бэлэгдэл - «Хөх шувуунд» дуугаа зориулжээ. (Дуу)

Андрей Макаревич 1953 оны 12-р сарын 11-нд нэрт уран барилгачны гэр бүлд тержээ. Эх нь насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан байна. Тэрээр сонгодог хөгжимд дуртай байсан учир хүүгээ үүнд хамруулахыг хичээв. Нэгэн үе Андрей хөгжмийн сургуульд суралцав. Гэвч ноотын бичиг түүний хувьд маш хүнд байсан.

Иймээс хөгжмийн сургуулиас гарсан билээ. Сонгодог хөгжмийн оронд рок-н-ролл Андрей Макаревичийн амьдралд нэвтрэв. Тэр нэгэн өдөр сургуулиас гэртээ ирээд эцэг нь «Битлз» чуулгын пянзнаас дуунуудыг жижиг магнитофонд бичиж авч байсныг харжээ. Мөн хөгжим Андрейд их таалагдсан байна. 60-д оны сүүлээр тэр «Битлз» чуулгын дууг сургуулийн чуулгынхтай хамт олонтаа дуулдаг болов.

Андрей Макаревич ерөнхий боловсролын сургууль дүүргээд эцгийнхээ мэргэжлийг залгамжлан Москвагийн архитектурын дээд сургуульд элсэв. Дээд сургуулиа зураасан зургийн зураачийн дипломтэй төгссэн байна. Тэр үед сурагч байхдаа зохион байгуулсан чуулга нь «Машина времени» нэртэй болжээ. Түүнээс хойш 30 жил өнгөрсний дараа Андрей Макаревич нэгэн дуугаа архитектурын дээд сургуульдаа зориулжээ. (Дуу)

70-д оноос «Машина времени» чуулга нэр алдартай болж, концерт, наадам, кинонд оролцож тоглов. Андрей Макаревич 10 гаруй киноны түүний дотор «Замын уулзвар» уянгын киноны хөгжим зохиосон юм. Энэ киноны «Бид хамт байх болно» дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье. (Дуу)

Маш олон жил ажиллаж байгаа «Машина времени» чуулгын бүрэлдэхүүн удаа дараа өөрчлөгдсэн юм. Андрей Макаревич л чуулгынхаа удирдагч, дуу хөгжмийн зохиогч нь байсаар байна.

Одоогоос 40 гаруй жилийн тэртээ зохион байгуулсан «Машина времени» домогт рок-чуулга болсон гэвэл хэтрүүлэг болохгүй. Хамтлаг өнөө болтол өөрийн шүтэгчдийг яруу сайхан тоглолт, шинэ шинэ дуугаараа баярлуулж байна.

Өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд «Машина времени» чуулгын «Эргэлт» гэдэг домогт хитийг сонсогчдынхоо анхааралд толилуулая. (Дуу)