БНАСАУ-ын эрх баригчид Ким Чен Ирийн дарвуулт том онгоцыг Пхеньянд Кымсунсаний дурсгалын ордонд (Ким Ир Сений бунхан) байрлуулсан тухай өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хээргслүүд уламжлан мэдээлэв. Дарвуулт том онгоцыг дорнод Вонсан хотоос баруун Нампхо боомт хотод тээвэрлэж, тэндээс Пхеньянд хүргэжээ. Дарвуулт том онгоцыг боомт хотоос нийслэлд тээвэрлэхээр төмөр зам тавьжээ. Түүнээс гадна мавзолейн ханын нэг хэсгийг буулгаж, дарвуулт том онгоцыг дотор нь оруулав. Умард Солонгосын эрх баригчид Ким Чен Ир нас нөгчснөөс хойш нэг жил өнгөрснийг тохиолдуулан ийм шийдвэр гаргажээ.