ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн Улаанбаатараас уламжласнаар, Монгол улсын Дээд шүүх ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын шийтгэлийг зөөлрүүлж, шоронд хорих хугацааг 2,6 жил хүртэл бууруулав. Өчигдөр Энхбаярын хэргийг хянан үзэж ийм шийдвэр гаргажээ. Энэ оны 8-р сард Энхбаярыг хахуульдсан ялаар яллаж, 4,8 жилээр шоронд хорихоор шийтгэсэн билээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар «Эрдэнэт» үйлдвэр, «ТВ-9» телевизийн сувагтай холбогдуулан Энхбаярт ял учир үндэсгүй ногдуулсан гэж Дээд шүүх үзсэн боловч «Өргөө» зочид буудал болон «Улаанбаатар таймс» сониныг хууль бус хувьчласанд тэрээр хамаатай гэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр байлгав.

Энхбаярын хэрэг улс орныхоо улс төрийн тогтонги байдлыг хэвээр хадгалахатай холбоотой учир их сонирхол татаж байна. МАХН-ын өнөөгийн дарга, Монгол улсын хуучин ерөнхийлөгчийг шийтгэсний улмаас эвслийн засгийн газарт тарах аюул тулгарав. Энхбаярын шийтгэлийг хянан үзэхгүй бол засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэж мягмар гаригт МАХН-ын хэвлэлийн албанаас нийтлүүлсэн мэдэгдэлд өгөөлжээ. МАХН засгийн газрын бүрэлдэхүүнээс гарвал 6-р сарын парламенгтын сонгуульд ялсан Монголын ардчилсан намаас улс орны улс төрийн байдал хүнд түвэгтэй болсон нөхцөлд арай хийж эмхлэн байгуулсан эвслийн засгийн газар тараж мэднэ.