Хятадын КН-ын удирдагч Си Зиньпин улс орноороо анхны аялал хийх үеэрээ Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд замд нь улаан гудаслаг хивс дэлгэхээс татгалзсан тухай өнөөдөр хонконгийн South China Morning Post сонинд бичжээ. Өчигдөр тэрээр хятадын өмнөд Гуандун мужийн Шэньжэнь хотод хүрэлцэн очив. Эхлээд Си Зиньпин Цэньхай туршилтын бүс болон Тенсент компанид очиж үйл ажиллагааг нь байцаасан байна.ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх арга эхэмжээ авахад тус дөхөм үзүүлнэ гэж орон нутгийн ажиглагчид найдаж байна.

Өчигдөр Си Зиньпин Куан-Чи технологийн дээд сургуульд бас очлоо. Өнөөдөр тэрээр Лотос-хилл районд хүрэлцэн очих юм. Хятадын шинэчлэгч Дэн Сяопины хөшөө энд байгаа. Түүнээс гадна Дэн Сяопины санаачлан эхлүүлсэн нээлттэй бодлогын бэлэгдэл болох Юйнун загасчдын тосгоныхон Си Зинпинийг хүлээж авна. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тансаг хүлээн авалтаас татгалзсан гэж орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид мэдээлжээ. Түүний аялал улаан гудаслаг хивс, дайллага, замын хөдөлгөөнийг саатуулж мэдэх аюулгүй байдлын онцгой арга хэмжээгүй явагдаж байна.

Си Зиньпин Шэньжэнд хувийн үйлдвэрүүдийг сонирхон үзэж, хятадын эдийн засгийн хувийн салбарт дэмжлэг үзүүлснийг БНХАУ-ын талаархи хонконгийн мэргэжилтэн Лао Юйсуй тэмдэглэв. Хувийн компаниуд цэцэглэн хөгжсний ачаар БНХАУ-ын эдийн засгийн шинэтгэл нэлээд амжилттай болсныг тэрээр дурдав. «Хувийн компаниуд Гуандун мужийн эдийн засагт зонхилж байна. Дэн Сяопины бодлогыг урагш ахиулах нь Си Зиньпиний хувьд чухал юм» гэж шинжээч хэлжээ.