Түвдийн талаархи БНХАУ-ын засгийн газрын бодлого түвд хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийгөө галдан шатаахад хүргэж байна гэсэн АНУ-ын зэмлэлийг БНХАУ-ын ГХЯ хилэгнэн няцаав. АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй «Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг» хэмээн нэрлэв. Вашингтон объектив бус байр суурь баримталж байгааг дипломат ажилтан тэмдэглэжээ. «Америкийн түшмэд Түвдийн талаархи Далай ламын бүлгийн хорлон сүйтгэх үйл ажиллагааг огт шүүмжлэхгүй байна. Тэд Хятадын засгийн газрыг л зэмлэн шүүмжилж байна» гэж дипломат ажилтны хэлснийг Франс Пресс агентлаг иш татсан байна.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр 2009 оноос хойш 90 гаруй түвд хун хятадын удирдлагыг эсэргүүцэн өөрсдийгөө шатааж амь алдсан байна. Өнгөрсэн лхагва гаригт АНУ-ын Төрийн департаментын түвдийн асуудал эрхлэсэн зохицуулагч Мария Отеро 11-р сард ийм ажил явуулга гаарсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Хятад улсад хандан «гомдлоо чөлөөтэй илэрхийлэх боломж түвдийн хүн амд олгохыг» уриалжээ. Түвдэд хүч хэрэглэх ажиллагаа үргэлжилж байгаа нь АНУ-ыг түгшүүлж, харамсал төрүүлж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдснийг Франс Пресс агентлаг дурдав.

Үүний хамт Хун Лэй БНХАУ-ыг хагалан бутаргахад чиглэгдсэн Түвдийн буддистуудын тэргүүний үйл ажиллагаа эндхийн хүмүүсийг өөрсдийгөө галдан шатаахад тухирч байна гэсэн Бээжингийн байр суурийг ахин батлав.