АНУ-д газар дор плутонийг хэрэглэн цөмийн бус туршилтын дэлбэрэлт үйлдснийг 1945 онд цөмийн бөмбөгдөлтэд нэрвэгсдэн Хиросима хотын засаг дарга буруушаав. Ийм туршилт цөмийн зэвсгийг дэлхийд бүрмөсөн устгахад чиглэгдсэн бүх нийтийн хүчин чармайлтыг бусниулж байна гэж Хиросима хотын засаг дарга Казуми Мацуи мэдэгдсэн тухай хятадын «Хуанцю шибао» сонинд бичжээ. Ийм дэлбэрэлт Невада муж улсын туршилтын талбарт үйлдсэн гэж өчигдөр АНУ-ын эрчим хүчний яамны төлөөлөгч мэдэгдлээ. Туршилтын зорилго ШУ-ны мэдээллийг цуглуулахад оршино гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэв. Энэ нь «үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх болон үндэсний цөмийн зэвсгийн үр бүтээлийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэж тэд үзэж байна. Газар дорхи цөмийн бус туршилтын дэлбэрэлтийн үеэр тэсрэх бодис цацраг идэвхит материалын тойронд тэсэрч, цуврал урвалыг үүсгэхгүй байна.