Египетийн хойд Александрия муж «лалын дэглэмээс» салан тусгаарлах тухай сөрөг хүчин зарлан мэдээлэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн уламжласнаар ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцсэн олон зуун хун орон нутгийн засаг захиргааны байшинг дайрч, салан тусгаарлах тухай мэдэгджээ. Галт зэвсэг, сэлэм, хутагтай хүмүүс тэр даруй хэдэн машинаар тийшээ очив. Ирээд байгаа мэдэнүүдээс харахад лалын цагдаа гэгчид сөрөг хүчний түлөөлөгчдийг дайрч, засаг захиргааны байшингаас шахан зайлуулжээ. Хожим ойр хавийн гудамжуудад мөргөлдөөн жинхэнэ байлдаан болж хувирав. Өчигдөр орой Каираас хойно орших Эль-Махаллят-эль-Кубра, Эль-Мансур хотууд «лалын дэглэмээс ангижрасан тухай» зарлан мэдээлжээ. Каираас хойно 100 км зайтай орших Эль-Махаллят-эль-Кубра хот салан тусгаарлахаа буслдаас түрүүн зарлав. Тус хотыг египетийн хувьсгалын өлгий гэдэг. 2009 онд сөрөг «4-р сарын 6-ны хөдөлгөөн» хотод үүсч, засгийн газрын эсрэг анхны тэмцэл хөдөлгөөн өрнөжээ. Эдүгээ ерөнхийлөгчийн талынхан ба түүнийг эсэргүүцэгчид египетийн олон хот түүний дотор Исмаили, Суэц, Порт-Саидад мөргөлдсээр байна. Олон мянган хүн сөрөг хүчнийг дэмжихээр Луксорын гудамжуудад гарчээ.