Номхон далайн газар хөдөлсний улмаас Японы Мияга мужид нэг метрийн өндөр цунами эрэг хүрээд байна гэж Эн-Эйч-Кэй радио компани мэдэгдэв.Одоогийн байдлаар эргийн ямар нэгэн хохиролын тухай уламжлаагүй байна. 7,3 баллын газар хөдлөжээ. Уг газар хөдлөлтийн голомт Номхойн далайн японы Мияга мужийн эргээс 300 км зайд гарчээ. Японы осол гарсан “Фукусима” АЦС-ын оператор ТЕПКО компаниас ямар нэгэн эвдэрэл гараагүй гэж мэдэглжээ. Гавайн арлууд дээр суурилдаг Номхон далайн цунамийгаас сэрэмжлэх төвөөс Номхон далайн бусад районуудад цунамийн эрсдэл үгүй гэж уламжилжээ.

Нөгөөтэйгүүр,Японы цаг уурын агентлагаас өнөөдрийн газар хөдлөлтөөс хойш долоо хоногийн хугацаанд 6,0 баллтай газар хөдлөлт давтагдахыг үгүйсгээгүй байна. Газар хөдлөсний дараа нийслэлийн орчмын бусад дүүргүүд болон Токиод, японы нийт 17 мужид газар хөдлөлтийн хүчтэй түлхэлтүүд мэдрэгдэж байв. Одоогийн байдлаар хохирол, сүйрлийн тухай ямар нэгэн мэдээ ирээгүй байна.