Одоо үед олон нийтийн байгууллагууд, тухайлбал, найрамдлын нийгэмлэгүүд нилээд хэцүү үеийн даван туулж байна. 90-ээд оны эхэн үед төрийн дэмжлэггүйгээр үлдэсэн тэдгээр нийгэмлэгүүд ивээн тэтгэчдийн болон хувь хүмүүсийн болоод арилжааны байгууллагуудын хүчинд оршин тогтнож байв. Энэ нь санхүүгийн найдвартай эх үүсвэр биш юм. 2004 онд Москвагийн найрамдлын нийгэмлэгүүд ажиллаж, арга хэмжээнүүдээ явуулж байсан байрнаасаа ч салсан юм. Тэдгээрийн заримууд нь өөрсдийн үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Бусад нь зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийж, ивээн тэтгэчдийг олж, ажлаа үргэлжлүүлсэн.

Тэдний нэг Монголын анд нөхдийн нийгэмлэг юм. Зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэг нь 1958 оны 5-р сард байгуулагджээ. 20 жилийн өмнө тус байгууллага нь нилээд нэр хүнд бүхий олон нийтийн байгууллага байв. Энэ байгууллага нь бусад БНУ-ууд, автономит улсууд, мужуудад нийт 37 салбар нийгэмлэгтэй байсан бөгөөд анхан шатны хоёр мянга гаруй байгууллага ажиллаж байв.Нийгэмлэгийг алдарт жанжин маршал Семен Будённый тэргүүлж байсан бөгөөд 1973 оноос ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улс болон Вьетнам улсын баатар, сансрын нисгэгч Виктор Горбатко өнөөг хүртэл тэргүүлж байна.

Найрамдлын нийгэмлэгт өнөөг хүртэл үйл ажиллагаагаа идэвхитэй явуулахад юу нэмэр болов?Энэ болон бусад асуултанд тус нийгэмлэгийн тэргүүн Виктор Горбатко хэдхэн хоногийн өмнө Москвад болж өнгөрсөн нийгэмлэгийн тайлан сонгуулийн 5-р бага хуралд тавьсан илтгэлдээ хариулахдаа

«Монголын анд нөхдийн нийгэмлэгт үндсэн зарчмууд, арга барилууд, хэлбэрүүдийг хадгалах боломж үлдэсэн юм. Яагаад гэвэл, бид өөрийн “алтан сан” болох нийгэмлэгийн идэвхтэнүүдээ хаяж гээгээгүй байсан. Тэдний санал санаачилгууд, сэтгэл харамгүй тусламжуудын ачаар сүүлийн жилүүдэд нийгэмлэгээс төрөл бүрийн арга хэмжээнүүдийг явуулж ирсэн» гэлээ.

Монголын анд нөхдийн нийгэмлэг нь Монгол улстай ямар нэгэн байдлаар холбоотой алдар цуутай цөөнгүй хүмүүсийг нэгтгэдэг юм.Нийгэмлэгийн удирдах зөвлөлд таван сансрын нисгэгч ажиллаж байна. Тэдний тав нь ЗХУ-ын хоёр удаагийн баатар цолтой бөгөөд Монголын анхны сансрын нисгэгч Жүдэрдэмидийн Гүррагчаагийн сансрын нислэгтэй шууд холбоотой хүмүүс. Энэ бол Виктор Горбатко, Владимир Жанибеков, Виктор Савиных болон Владимир Ляхов. Харин саяхан Монголын анд нөхдийн нийгэмлэгт Оросын Холбооны зөвлөлийн тэргүүн асан, одоогийн Төрийн думд суудалтай “Шударга Орос намын ”тэргүүн Сергей Миронов гишүүнээр элссэн. Тэр Монгол улсыг өөрийн хоёрдахь эх орноо гэж үздэг.

«Монгол улс бол миний амьдралын хамгийн сайхан он жилүүд өнгөрсөн газар юм. Би Монголд геологичоор арван жил хайгуулын ажил хийж, тус улсын бүх аймаг, сумуудаар хөндлөн гулд явсандаа бахархадаг. Говь Хянган, Их нуурын хотгорууд, Монгол Алтай зэрэг үзэсгэлэнт газрууд нь миний сэтгэлд байнга байдаг. Би Монголыг өөрийн хоёр дахь эх орноо гэж боддог. 1991 онд миний албан томилолт дууссч, би эх орондоо буцаж ирсэн. Би Монголд олон удаа албан ёсны айлчлал хийж байлаа. Жирийн жуулчны хувиарч явж байсан. Монголын анд нөхдийн нийгэмлэг нь Монгол оронд болон түүний зочломтгой ард түмэнд хамгийн сайн сайхан сэтгэл өвөрлөдөг тийм хүмүүсийг эгнээндээ багтаасан гэдэгт гүнээ итгэж байна» гэж С.Миронов хэллээ.

Монголын анд нөхдийн нийгэмлэг нь Монгол улсын ижил төрлийн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг болон Москва дахь Монгол улсын ЭСЯ-тай найрсаг сайхан харилцаатай байдаг юм.

Москвад болж өнгөрсөн тайлан сонгуулийн 5-р бага хуралд уригдан оролцсон МУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн ерөнхийлөгч Ж.Гүррагчаа хэлсэн үгэндээ, өнөөдрийн зах зээлийн нөхцөлд тус байгууллага оршин тогноход хүнд байгаа гэдгийг маш сайн ойлгож байна гэж тэмдэглээд

«Бид яг ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарч байдаг. Гэхдээ бид бараг хорин жил ийм нөхцөлд оршин тогтнож ирлээ. Энэ хугацаанд бид энэ байдалдаа дасан зохицсон. Бид хэрхэн яаж мөнгө олох вэ гэдгээ мэдэх болсон. Бид оросын нийгэмлэгээс ялгаа нь ядахнаа өөрийн байртай, энэ бол том нэмэх. Бидэнд Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соёлын төв, ОХУ-ын ЭСЯ их тус дэмжлэг үзүүлдэг» гэлээ.

Монголын анд нөхдийн нийгэмлэг болон Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг өөрсдийн үйл ажиллагаагаа ”Ардын дипломат” гэж нэрлэх нь олонтоо байдаг. Үнэхээр ч тэдний үйл ажиллагаа албан ёсны дипломат үйл ажиллагаанаас дутуугүй ач холбогдолтой юм.