ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалд буцаж очих боломжийг үгүйсгэхгүй байна. Энэ тухай ерөнхий сайд оросын телевизийн сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.

«Би тийм ч их настай улс төрч биш учраас, надад бас цаг хугацааны нөөц байна. Тиймээс яагаад би өөрийнхөө ямар нэгэн боломжийг хаах ёстой гэж? Тийм үү. Өөр нэг асуудал бол энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Тодорхой үетэй холбоотой миний хувийн хүсэл, үүнд би ямарч оныг дурдаагүй гэдгийг би зориуд тэмдэглэмээр байна. Ингэхдээ хүмүүсийн үүнийг хүсэх эсэхээс шалтгаална» гэж Дмитрий Медведев хэллээ.

Нөгөөтэйгүүр, Дмитрий Медведев өнгөрсөн оны намар гаргасан Путиныг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэртээ харамсадаггүй. “Би Путиныг манай улсын ерөнхийлөгчид сонгогдох илүү их боломжтой гэж гаргасан шийдвэрээ зөв гэж үзэж байсан, одоо ч тэгэж үзэж байна. Тэгээд тэр сонгогдож чадсан, би энийг сайн зүйл гэж бодож байна” гэж Медведев оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа хэллээ.

Дмитрий Медведев авилгатай тэмцэх асуудалтай холбоотой асуултанд хариулахдаа, энэ тэмцлийг бид цаашид үргэлжлүүлэх болно. Ингэхдээ зөвхөн “дуулиантай“ болохоор нь бус гээд сүүлийн үеийн дуулиант хэргүүд болох Оросын БХЯ-ны, Орон сууц-нийтийн аж ахуйн салбарууд болон ГЛОНАСС системийн хөрөнгүүдийг шамшигдуулсан хэргүүд нь нийгэм, төрийн жигд ажлын үр дүнд илэрсэн гэдгийг цохон тэмдэглэв.

«Одоогийн авилгын эсрэг хэргүүд нь сүүлийн жилүүдийн ажлын үргэлжлэл юм. Бид оросын түүхэнд анх удаагаа авилгын эсрэг хууль гаргаж, олон улсын конвенцид нэгдсэн орсон. Олон хүмүүст “энэ нь зан үйлийн шинжтэй” юм шиг санагдаж байсан. “Тэгвэл тийм юм ер үгүй. Болсон явдал бол хоёр хандлагын давхцаа болсон: нийгмийн авилгатай тэмцэх захиалга. Яагаад гэвэл хүмүүс төр засгийг авилга, хээл хахуулиас цэвэршүүлэхийг хүсч байна. Түүнчлэн, улс төрийн эр зориг шаардлагатай байна. Тэгээд гурван мөчлөг давхцахад, жинхэнэ улс төрийн бодит тэмцэл эхэлж байна» гэж Д.Медведев хэллээ.

Дмитрий Медведев оросын телевизийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, хүний эрхийг хамгаалах байгууллагынханд хүндэтгэлтэй ханддаг гэж мэдэгдэв. «Бид асуудал бүр дээр санаа нэгддэггүй. Гэхдээ бүхэлдээ эдгээр нь улс оронд тустай. Би тэднийг ямар нэгэн байдлаар цэвэрлэгчийн үүрэг биелүүлдэг гэж үздэг. Тэд засгийн эрх баригчдыг тулгамдсан асуудлууд руу чиглүүлж байдаг» гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв.

11-р сарын 21-нд Орос улсад өрнөдийн санхүүжилттэй төрийн бус арилжааны байгууллагуудыг “гадаадын агентлагууд” хувиар бүртгэх хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. ОХУ-д үйл ажиллгаагааа явуулж байгаа гадаадын санхүүжилттэй төрийн бус арилжааны байгууллагууд нь энэ хуулийг эсэргүүцэж, шүүхээр заргалдахад бэлэн байгаа ажээ. Медведевын ярьснаар, өрнөдийн санхүүжилттэй төрийн бус арилжааны байгууллагуудын тухай хуулийнд нэмэлт өөрчлөлтийг АНУ-ын хуулиас зээлджээ.

Дмитрий Медведев цэргийн төсвийн тухай асуудалд хариулахдаа, Орос улс хэнтэй ч байлдах гээгүй, тус улсын цэргийн зардал бол боловсрол, эрүүл мэндийн салбаруудынхаас бага гэв. Дмитрий Медведевын хэлж байгаагаар, 2013 оны цэргийн төсөв 2,1 их наяд рубль /68 тэрбум долл/ ажээ.

ОХУ-ын ирэх жилийн нэгдсэн төсөвт боловсролын салбарт 2,5 их наяд рубль, эрүүл мэндийн салбарт -2,2 их наяд рублийг тусгажээ. Мэдведев батлан хамгаалах салбарт багагүй мнөгө зарж байна гэдгийг хүлээсэн. Тэр тэмдэглэхдээ, армийн албыг хаах сонирхолыг бий болгохын тулд оросын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Медведев 2020 он гэхэд оросын армийг шинэ төрлийн зэвсэг-техникээр тоноглоно гэж амлав.