Япон улс ПДХ «Пэтриот» зенитийн цогцолборыг Зүүн Хятадын тэнгисийн арлуудад байрлуулав. Энэ нь БНАСАУ-аас хөөргөх гэж байгаа алсын тусгалтай пуужин амдан сөнөөх бэлтгэлтэй холбоотой гэж Токио тайлбарлав. Гэвч Японы батлан хамгаалах чадавхи болон АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа нь Хятадын цэргийн сүр хүч зузаархаас эмээх явдалтай бас холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Энэ оны 12-р сарын 10-аас 22 хүртэл хугацаанд дэлхийн хиймэл дагуулыг тойрог замд гаргах «Ынха-3» пуужингаа хөөргөх бодолтой байна гэж үүний өмнө БНАСАУ зарлан мэдээлжээ. АНУ болон түүний цэргийн холбоотон Япон, Өмнөд Солонгос улсууд тус алхамыг эрс шүүмжлэв. Пхеньян мөн хөөргөлтийг сансрыг энхийн зорилгоор судлах биш тив хоорондын баллистик пуужингаа туршихад хэрэглэнэ гэж Вашингтон, Сөүл, Токио гурав үзэж байна. Өнгөрсөн оны 4-р сард хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөхийг Пхеньян бас оролдсон юм. Тэр пуужин хэдхэн минутын дараа агаарт задраж, хэмхэрхийнүүд нь Шар тэнгист Өмнөд Солонгосын эрэг хавьд унажээ.

Энэ удаагийн хөөргөлт бас амжилтгүй болно хэмээн үзсэн явдал бүс нутагт цэргийн бэлтгэлийг гааруулав. Япон энэ талаар «шалгарсан» байна. Тус улсын засгийн газар гаднын аюулыг няцааж чадахаа харуулах бодолтой байна. Японы БХ-ын сайд Сатоса Моримото онц байдал улс орны нь нутаг дэвсгэрт аюул учруулвал умард солоногосын пуужин болон түүнийг хэлтэрхийнүүд устгах тушаал өгчээ.

Урьд өмнө японы цэргийнхэн «Пэтриот» зенитийн цогцолборыг өмнөд Мияко, Исигаки арлуудад байрлуулав. Түүнчлэн ийм цогцолбор Окинавад байрлуулах бодолтой байна. Японы БХЯ-ны төлөвлөгөөний дагуу эдгээр цогцолбор пуужингийн унах эд ангиаас хамгаалах ёстой. Түүнээс гадна Токио «Ижис» ажиглах систем ба Эс-эм-3 алсын тусгалтай пуужингаар зэвсэглэсэн гурван эскадрын мина зөөгч хөлөгөө бүс нутаг руу явуулжээ.

Эдгээр хөлөг БНАСАУ-ын пуужин Японы нутаг дэвсгэрт аюул учруулвал амдан сөнөөх юм. Японы өөрийгөө хамгаалах хүчний аврах багуудыг ойр хавийн арлуудад татан шилжүүлж байна. Японы БХЯ-аас мэдээлснээр цэргийн аврагчид пуужингийн хэлтэрхийнүүд унаж эсвэл түүний хорт түлш газрын хөрсийг хордуулсан нөхцөлд оршин суугчдад туслана.

Япон-америкийн түншлэлийн хүрээнд АНУ-тай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж байна. Японы цэргийнхэн умард солонгосын пуужингийн хөөргөлтийн тухай мэдээлэл чухам америкийн тагнуулын хиймэл дагуулаас авах юм. Үнэн чанартаа Пхеньян цэргийн салбарт АНУ-тай харилцан ажиллахыг ахин шалгах боломж Токиод олгосон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистанов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Японы тал умард солонгосын пуужин болон түүний хэлтэрхийнүүдийг сөнөөх бэлтгэл хийж, АНУ-тай харилцан ажиллагааг шалгаснаараа хятадын пуужингаас учруулж болзошгүй аюулыг няцаах хожмын ажиллагааг сургуулилж байна. Цэрэг зэвсгээ өмнөд нутагтаа татан шилжүүлэх нь японы өмнөд хэсгээ бэхжүүлэх төлөвлөгөөнд нийцэж байна. Энэ нь хятадын чиглэл шүү дээ» гэв.

Эдүгээ Японд батлан хамгаалах бодлогын гол чиглэлийг хойноос өөрөөр хэлвэл Орос улсаас өмнөд руу (Хятад) эргүүлэн чиглүүлж байна гэж Валерий Кистанов тэмдэглэн хэллээ. Өнгөрсөн онд Япон улс их хэмжээний цэрэг-байлдааны техникээ өмнөд Кюсю аралд татан шилжүүлж, цэргийн сургууль явуулав.

Дяоюйдао(Сенкаку) арлуудын эргэн тойронд нутаг дэвсгэрийн асуудал хурцдсан нөхцөлд япон-америкийн цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. «Ынха-3» пуужингийн хөөргөлттэй холбоотой бэлтгэлийн цар хүрээ гайхал төрүүлэв. Энэ бэлтгэл «БНХАУ-ын эсрэг далдуур утгатай» хэмээн товчхон тодорхойлж болно гэж Валерий Кистанов тэмдэглэн хэллээ.