ОХУ ын ЗГ-ын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдэлдээ, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг гэв. Өнөөдөр Оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа, хүний эрхийг хамгаалагчидтай тэр бүр, асуудал бүр дээр санаа нэгддэггүй гэв. Нөгөөтэйгүүр, Медведев хэлэхдээ, тэдний үйл ажиллагаа нь бүхэлдээ улс оронд тустай юм гэв.

“Би тэднийг ямар нэгэн байдлаар цэвэрлэгчийн үүрэг биелүүлдэг гэж үздэг. Тэд засгийн эрх баригчдыг тулсгамдсан асуудлууд руу чиглүүлж байдаг. Яг үнэндээ бол бид тэдэнтэй тэр бүр санал нийлээд байдаггүй ” гэж ОХУ ын ерөнхий сайд хэллээ.

11-р сард Орос улсад өрнөдийн санхүүжилттэй төрийн бус арилжааны байгууллагуудыг “гадаадын агентлагууд” хувиар бүртгэх хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. ОХУ-д үйл ажиллгаагааа явуулж байгаа гадаадын санхүүжилттэй төрийн бус арилжааны байгууллагууд нь энэ хуулийг эсэргүүцэж, шүүхээр заргалдахад бэлэн байгаа тухай “Интерфакс” агентлаг тэмдэглэжээ. Эрхийг хамгаадлагчид мэдэгдэлдээ, Орос улсын төр, бизнес чухамдаа хараат бус иргэний хөдөлгөөнүүдэд мөнгө өгөхгүй байгаа учраас гадаадын тэтгэлэгүүдийг авахаас аргагүй болсон гэж мэдэгджээ.