Орос улсад эхлүүлээд байгаа авилгатай холбоотой сүүлийн хэргүүд нь тус улсад авилга, хээл хахуулийг арилгах хүнд хэцүү ажлын эхлэл юм гэж Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр тэмдэглэв. Оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагдаа, тэрээр энэхүү ажил нь зөвхөн дуулиант хэргүүдэд хамрагдаад зогсохгүй.

Тэрчлэн хэлэхдээ, одоогийн авилгын эсрэг хэргүүд нь сүүлийн жилүүдэд явуулсан ажлын “шууд үргэлжлэл “ гэв. Тэрээр тус улсад авилгын эсрэг хуулийг боловруулж, Орос улс нь олон улсын авилгын эсрэг конвенцид нэгдэн орсон тухай сануулав. Медведев цааш хэлэхдээ, ингэхдээ ихэнхи хүмүүст “энэ нь зан үйлийн шинжтэй” юм шиг санагдаж басйан гэдгийг тэмдэглэв. “Тийм юм ер үгүй. Эрт орой цагт тоо нь чанарт шилждэг” гэж ерөнхий сайд хэллээ.

Өмнө нь уламжилж байснаар, 2012 оны намар Орос улсад ОХУ-ын Батлан Хамгаалах яамны эд хөрөнгийг шамшигдуулсан, авилгын холбоотой нилээд хэдэн баримтуудыг илрүүлсэн. Түүнчлэн, улсын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төсвийн хөрөнгийг завшсан дуулиант хэргүүд гарсан юм. Эдгээр хэргүүдээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.