Иргэдийг америкийн ордероор (зөвшөөрлийн бичиг) гуравдахь улсад баривчлах нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд харшлаж байна гэж Орос улсын ГХЯ мэдэгдэв. Оросын иргэдийг хилийн чанадад хууль бус баривчлах хэрэг үүний нэгэн жишээ юм. Тухайлбал оросын бизнес эрхлэгч Виктор Бут, нисэгч Константин Ярошенко нарыг ийм баривчласан юм. Хүний эрх хамгаалах байгууллагууд АНУ-ын ажиллагааг үргэлж шүүмжилж байна. Иж бүрэн эрх зүйн үндэс суурь бий болгох нь зайлшгүй чухал гэж шинжээчид мэдэгдэж байна.

ОХУ-ын ГХЯ-ны хүний эрх,ардчилал ба эрх зүй дээдлэх асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Константин Долгов хэлэхдээ «Харамсалтай нь хүмүүсийг америкийн ордероор гуравдахь улсад баривчлах практик үйл ажиллагаа үргэлжилж байна. Бидний хүчин чармайлт болон олон улсын байгууллагуудаас АНУ-д явуулсан дохиог тоомсорлохгүй байна. Тус улсын ийм ажиллагаа олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон гуравдахь улсын иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хангах явдалд харшлаж байна. Түүнчлэн ОХУ, АНУ-ын хорондын хоёр талын хэлэлцээр тухайлбал 1999 оны эрүүгийн хэргээр эрх зүйн тусламж харилцан үзүүлэх тухай гэрээг зөрчиж байна» гэв.

Гэрээнд заасан ёсоор манай орны иргэдэд гомдол илэрхийлсэн тохиолдолд зохих баримт бичиг, мэдээллийг шалгуулахаар Оросын хууль сахиулах байгууллагуудад шилжүүлэх ёстой. Гэвч практик үйл ажиллагаа огт өөр байгааг шинжээчид тэмдэглэв. Оросын төдийгүй өөр улсын иргэдийн талаар ч тийм байна. Вашингтон илүү хүчтэй этгээдийн эрхээ ашиглаж байгааг шийтгэхгүй байна гэж Москвагийн хүний эрх хамгаалах төвийн удирдагч Михаил Салкин мэдэгдээд

«АНУ өөрийгөө ёс төрт улс хэмээн зарлаж байгаа боловч зөрчил гаргаж байна. АНУ-д Европын хүний эрхийн шүүх мэт ямар нэг шүүх алга. Гомдол хандан илэрхийлэх байгууллага үгүй. Иймээс ямар нэг улсад илүү их нөлөө үзүүлж байгаа орныг зөв хэмээн үздэг. Ийм явцуу хандлагыг хүлцэж болохгүй. Юу гэвэл бүх иргэн чухам ямар улсын харьяатан байгаагаас үл шалтгаалан шүүхээр хамгаалуулах адилхан эрхтэй байх ёстой» гэв.

Үнэн чанартаа тэгж хамгаалахгүй байна. Янз бүрийн улсын иргэдийг АНУ-д хууль зүйн дэмжлэггүйгээр хилс хэргээр тусгаарлан хорих газарт удаан байлгаж байна. Түүнээс гадна америкийн тал ил шууд шүүн таслах ажиллагааг саатуулахыг олонтаа оролдож байна.