ОХУ хэнтэй ч байлдан дайтах гээгүй. Цэргийн зардал нь боловсрол, анагаах ухаан, эмнэлгийнхээс бага байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр оросын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Түүний хэлснээр 2013 оны зэвсэгт хүчний төсөв 2,1 триллион рубль (бараг 68 тэрбум ам доллар) байх болно. Харин ОХУ-ын ирэх оны боловсролын төсөв 2,5, эрүүл мэндийнх 2,2 триллион рубль байх болно. Орос улс батлан хамгаалах салбарт  багагүй хөрөнгө зарцуулж байгааг Медведев хүлээн зөвшөөрлөө. Энэ нь цэргийн алба хаахад сонирхол татах, оросын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. 2020 он гэхэд Оросын армийг шинэ зэвсгээр зэвсэглэнэ гэж Дмитрий Медведев амлав.