Орос улсын ЗГ-ын тэргүүн мэдэгдэлдээ, засгийн эрх баригчид нь өөрийн алдаа дутагдалуудыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой. “Төр өөрийн хийж чадсан, дутуу дулимаг хийсэн зүйлээ хариуцлагатайгаар хүлээх ёстой” гэж оросын телевизийн таван сувагт өгсөн ярилцлагадаа онцоллоо. Түүний ярьснаар, төр ололт амжилтуудаа, тухайлбал, хүн амын бодлоготой холбоотой зорилтууд амжилттай хэрэгжиж байгааг төдийгүй тэтгэвэр тэтгэмжийн системийн дутуу дулимагийг хүлээн зөвшөөрөх ёстой гэв. “Тэтгэвэрийн хуримтлалын асуудлуудыг дутуу дулимаг боловсруулсан. Энэхүү санаа нь анх хэвийн боловсрогдож байсан, гэтэл  түшиглэж байсан хүчин зүйлүүд нь найдвар хүлээсэнгүй “ гэж Оросын ЗГ-ын тэргүүн тэмдэглэв.