Орос улсын ЗГ цаашид төлөвлөсөн нийгмийн зоритот хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж Орос улсын ЗГ ын тэргүүн Дмитрий Медведев оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Түүний ярьснаар, Оросын эрүүл мэндийн болон боловсролын салбаруудыг дэмжихэд 90 тэрбум рублийг /2,9 тэрбум долл./ төсөвлөөд байна. 2018 он хүртэл боловсруулсан хөтөлбөрүүдийн хүрээнд өөр бусад нийгмийн шинэчлэлүүд нь яваандаа хэлцэгдэж байх юм.

Орос улсын ЗГ-ын тэргүүн Дмитрий Медведев өнөөдөр оросын телевизийн таван сувагт ярилцлага өгөв. Ерөнхий сайдын сэтгүүлчидтэй хийсэн уулзалт нь ихэнхидээ Медведевын ЗГ-ын тэргүүнээр шинэ албан тушаал дээр ажилласан хагас жилийн ажлын тэргүүний өнгөрч байгаа оны үйл ажиллгааны дүнд зориулагдсан юм.