Гиннесийн дээд амжилтын номын хороо японы IKAROS сансрын аппаратыг дэлхийн анхны нарны дарвуулт аппаратын хувьд хүлээн зөвшөөрсэн тухай өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжлан мэдээллээ. IKAROS аппаратыг 2010 оны 5-р сард японы Танэгасимаас хөөргөсэн билээ. Японы ЖАКСА агаар сансрын агентлагийн мэргэжилтнүүд аппаратын дарвуулыг амжилттай дэлгээд туршилт хийжээ. Эдүгээ IKAROS Нар тойрон нисч байгаа хийгээд ойрын жилүүдэд Бархасбадь гаригт ойртож мэднэ.

Зөвлөлтийн эрдэмтэн Фридрих Цандер нарны гэрлийн шахалтаар сансрын аппаратыг ажиллуулах нарны дарвуул гэгч багажийг бүр 1920-иод онд тодорхойлсон билээ. Энэ технологи ирээдүйд Нарны системийн хүрээнд гариг хоорондын аялал хийх өргөн төлөвийг нээж өгч байна гэж үздэг. Юу гэвэл сансрын аппаратад дотроо их хэмжээний түлштэй байх шаардлага байхгүй болно. IKAROS аппаратын нарны дарвуул гэгч 200 ам метр талбайтай бөгөөд масс нь 500 граммаас хэтрэхгүй байна.