Өнөөдер БНХАУ-ын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц Токиогийн өөрий нь нутаг хэмээн үзсэн Сенкаку (Дяоюйдао) олтриг орчмын бүст цөмрөн орсон тухай японы эргийн эргүүлийн алба мэдээлэв. Эдүгээ хятадын хөлөг онгоцууд Кубасима арлаас зүүн-хойно 20 км зайтай байна.Японы манааны хөлөгүүд тэдгээрийг даган явж, Японы нутгаас нэн даруй гарч явахыг радио холбооны хэрэгслээр шаардаж байна. Сенкаку олтриг Токио Бээжингийн хоорондын маргааны бий болсон. 9-р сард Япон улсаас эдгээр арлыг эздээс нь худалдан авсан тухай зарлан мэдэлсний дараа санал зөрөлдөөн хурцдав. Эдгээр арлыг Хятад улс өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж байна.