Орчин цагийн ШУ-ны хөгжлийн ачаар 1990-д оны дундуур төрсэн хүмүүс 100 наслах боломжтой байна гэж ОХУ-ын эрүүл мэндийн сайд Вероника Скворцова Бүх оросын залуу эмч эрдэмтдийн эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал дээр мэдээлэв. «Олон улсын шинжлэлийн тэргүүлэх агентлагуудын таамагласнаар 90-д оны дундуур төрөгсөдийн дундаж наслалт 80 -аас хэтэрч бүр 100 гаруй насанд хүрнэ. Жишээ нь эдүгээ АНУ-д 1995 оноос хойш төрсэн хүмүүсийн амь насыг 100 хүртэл даатгаж байна» гэж тэрээр хэлжээ.