Орос улс өчигдөр АНУ-ын сенат «Магнитскийн цэс» гэгчийн тухай хуулийн төслийг батласны хариуд хүний эрхийг бүдүүлгээр зөрчсэн америкийн иргэдийг улс орондоо оруулахгүй гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Дублинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд мэдээлжээ. Орос улсын сайд АНУ-ын сенат «Магнитскийн цэс» гэгчийг хэлэлцсэнтэй холбогдуулан тавьсан асуултад ингэж хариулав. Өчигдөр АНУ-ын сенат хүний эрхийг зөрчсэн оросын иргэдийн талаар визийн хориг тогтоосон хуулийн төслийг батлав. Сенатчид баримт бичгийн аядуу «зөөлөн» хувилбартайг биш урьд төлөөлөгчдийн танхимын сайшаан дэмжсэн хатуу хувилбартай хуулийн төслийг батлав. Одоо ерөнхийлөгч хуулийн төсөлд гарын үсэг зурах ёстой. «Зөөлөн» хувилбарт дэлхийн бүх улс оронд хүний эрхийг зөрчсний төлөө хориг тогтоох байсан бол баримт бичгийн «хатуу» хувилбарт зөвхөн Орос улсыг дурдсан байна. Үүний хамт баримт бичиг 1974 оноос худалдааг нэлээд хязгаарлаж ирсэн Орос улсын талаархи Жексон_Вэникын засварыг хүчингүй болгожээ.