Өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, НҮБ, Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй. « Бид сенсаци гэмээр ямар ч шийдвэр гаргаагүй»гэж Брахими уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэв.Талууд Сири улсыг сүйдэх даваанд хүргэхээс сэрэмжлэх арга замыг авч үзэж хэлэлцсэн гэж тэрээр тэмдэглэв. Үүний хамт Сири улсын байдал маш муу байгааг» талууд тэмдэглэсэн тухай Брахими мэдээлэв.

Ойрын үед Орос улс, АНУ-ын шинжээчид Брахимитай хэлэлцээ хийнэ гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уулзалтын дүнгээр сэтгүүлчдэд мэдэгдэв. Сирид цуст ажиллагааг зогсоож, улс төрийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд Орос улстай идэвхтэй ажиллахыг хичээж байна гэж үүний өмнө Хиллари Клинтон мэдэгджээ. Сирийн байдал илүү эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байгааг Вашингтон, Москва хоёр ойлгож байна гэж тэрээр тэмдэглэв.